"Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон" | News.MN

"Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон"

"Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон"

"Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон"

Дэлхийн усны өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд "Усны төлөө иргэдийн нэгдэл" төрийн бус байгууллагаас монгол усны нөөцийн хомсдолд орсон тухай сэдвийг онцолж байна. Мөн өнөөдөр /2022.03.22/ БОАЖЯ болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийн хамтарсан “Цэнхэр алт” хэлэлцүүлэг болно.

Дэлхийн усны өдрийг энэ жил газар доорх ус буюу харагдахгүй зүйлийг харагддаг болтол нь ажиллая гэсэн уриатай тэмдэглэнэ. Усыг ашиглагч л хамгаалж чадна. Тиймээс хүн бүхэн усны асуудалд анхаарах хэрэгтэйг салбарынхан онцоллоо.

Монгол орны нийт усны нөөцийн хоёр хувь нь газрын доорх ус байдаг боловч нийт ус хэрэглээний 80 хувь орчмыг газрын доорх усаар хангадаг аж. Шинжлэх ухааны академиас мэдээлснээр, монгол орны говийн бүсийн гүний газрын доорх тэжээмжийн хувьд "нэн ядуу", зарим газрын доорх усны ордын нас 25-45 мянган жил "эртний" ус байдаг байна. Иймд говийн бүсийн газрын доорх усны нөөцөө говь цөлийн эмзэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийг уриалжээ. Манай орны хойд бүс нутагт орших усны нөөц харьцангуй их, гадаргын уснаас усыг алсын зайд говийн бүс рүү зөөвөрлөн, олон хэрэглэгчийг усаар хангах боломжтой аж.

"Усны төлөө иргэдийн нэгдэл" ТББ-ын тэргүүн З.Батбаярын хэлснээр Дэлхий дээр амьдарч буй хоёр хүн тутмын нэг нь газрын гүний ус ууж байна. Аж үйлдвэрүүдийн гуравны нэг нь газар доорх усыг ашиглаж байгаа юм. Тэгэхээр усны нөөцийн асуудлыг заавал анхаарах шаардлага тулгарсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуй нэгж газрын гүний ус ашигладаг. Уул уурхай, үйлдвэрлэл, хувь хүн гээд бүгд.

Ус сувгийн удирдах газар 12 мянган худгаас ус татдаг. Хоёр литр ус хэрэглэх боломж байхад бид гурван литрийг хэрэглэж байна. Бид усны нөөцийн хомсдолд орсноо дэлхий дахинд зарлах цаг ирлээ. Үүнээс гарах арга замыг ярилцах хэрэгтэй болсон.

Ус дахин ашиглалтын талаарх ойлголт мэдээлэл бага байна. Мянганы сорилтын сангийн төслөөр ус дахин ашиглах үйлдвэр барьж байна. Гэвч энэ төсөл усны хомсдлыг шийдэхгүй. Туул голд 2008 оноос хойш жил бүр шахуу ширгэж, тасалддаг боллоо. Учир нь өвөл бид газар доорх усыг нь ховх сордгоос Туул гол тасалддаг. Туул гол газар доорх усаа нөхөж чадахгүй байгаа тул энэ голд далан барьж, усны нөөцөө бүрдүүлэх цаг болсон. Ямар нэг бизнес хийхэд мөнгө  хэрэгтэй болдог. Тэд банкнаас мөнгө авдаг шиг ямар ч улсад ус хамгийн чухал нөөц юм. Усны талаар нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон” гэсэн юм.

Мөн Улаанбаатар хотод 1980-аад оноос хоногт дээд тал нь 220 метр куб ус хэрэглэх боломжтой гэж тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр 240 хүртэлх метр куб ус хэрэглэж байна. Үүнийг хүмүүс тэнцвэртэй болгож чадна. Алтай хот хамгийн муу устай байсан бол одоо хамгийн цэнгэг ус уудаг болсон. Яг ийм шийдлээр Орхон, Эг, Сэлэнгэ мөрөн, Туул, Хэрлэн, Булган, Ховд, Шишгэт, Байдраг голуудад далан барьж болно. Манлайлал дутуу байгаа тул одоо энэ ажлыг зоригтой хийх цаг ирснийг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-03-22 103.143.41.2

ядаж машин угаалгын газарт саарал ус ашиглуулаачээ

Avatar

ganaa 2022-03-22 202.55.191.194

saaral usaa nen darui ashiglaachee

Avatar

ЗОЧИН 2022-03-22 202.9.46.31

"Монгол усаа дахин ашигладаггүйгээс хомсдолд орсон" юм бол усаа дахин ашиглах боломжийг нь буй болгооч ээ

Avatar

зочин 2022-03-22 103.10.23.193

энэ нөхөр ярихаас хэтрэхгүй юмаа. элчингээр яваад ирэхээрээ санах ой нь орсон юм шиг ярина тэгээд гол горхио хамгаалах талаар юу хийвээ

Avatar

Иргэнт 2022-03-22 192.82.68.61

жнэ ямар толгойтой улсууд Монголд байдгийг мэдэхгүй юм Хамгийн гол нь усан сан байгуулж усаа хамгаалах ёстой шүү дээ Усан сангаасха тал хээр говь луугаа ус татаж ургамлын ургалтыг сайжруулах замаар фөлжилтийг багасгана.Цргамал ургаж ыайж чийг тогтоно Тарвага зурам олноор байж чийг тогтоно Түүнээс тэрбум мод биш шүү Мод ой болж ургаж байж орчныхоо чийгийг хадгалдаг болохоос цс гаргадаг эд биш шүү

Avatar

mgl 2022-03-22 202.179.11.230

yariad l baih yum yu ch hiideg ugui ee, huurhii.

Avatar

Guest 2022-03-22 203.98.76.9

Шинээр барьж байгаа барилга, орон сууцнуудын бохирын системд саарал ус хэрэглэдэг технологи нэвтрүүлмээр байна. Цэвэр усыг дэндүү гамгүй хэрэглэж байгаа улс Монголоос өөр байхгүй болов уу. Тэнгэрийн гэмээр поп амлалтын оронд цэвэр ус хэмнэх хөтөлбөр боловсруулмаар юм энэ улс төрчид

Avatar

Зочин 2022-03-22 180.149.65.2

гадаргын усны нөөцлүүрүүд л чухал даа тэгээд улаанбаатар хот болон үйлдвэрүүд нөөцлүүрээс гадаргын усыг ашиглах хэрэгтэй зөвхөн ундны усаа гүний усаар хангаж болно шүү дээ говийн бүс рүү гадаргын уснаас татах суваг байгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-03-22 45.153.160.131

Хурдан арга хэмжээ авж, усны зөв зохистой хэрэглээний тухай телевиз радиогоороо цацаач ээ

Avatar

Зочин 2022-03-22 202.126.88.226

Монголчууд ямар ч юмыг ЯРЬЖ ЯРЬЧИХААД ТАРААД Л ЯВЧИХДАГ Зантай улс, тэхээр ямар Ахиц өөрчлөлт, Дэвшил гарах вээ дээээ ????

Avatar

АЗИ ТИВД 2022-03-22 202.126.88.226

АЗИ-н Улс орнууд хэтэрхий олон Техник, Технологиудаар Хөөцөлдөж, Гат утас, Цахилгаан бараа, автомашин Бараа материал., Хүн Амын хэт их өсөлт ба төрөлт, Том том Барилга Байшин, Үл хөдлөхийн Төслүүд, Шинэ хот, Аялал Зугаа цэнгэл, Хувцас загвар..гэх мэт ХЭТЭРХИЙ ОЛОН ЗҮЙЛС ХЭРЭГЛЭЖ АМЬДРАХ МӨРТЛӨӨ Нийтээрээ шахуу Ядуу буурай амьдарч, Ажил, Амьдрал нь Чанаргүй, Байгаль Орчин нь Доройтсон, Эдийн засаг нь Өсөлтгүй байдаг.

Avatar

ЕВРОПУУД 2022-03-22 202.126.88.226

ЕВРОП-ын Улсууд Мөнгийг Зам, Нийгмийн Дэд Бүтэцүүд, Байгаль Орчин, Хүнс, Эрүүл Мэнд, Хөдөө аж ахуй гэх мэт Нэн Чухал Хэрэгтэй Зүйлсэд л Ухаалгаар Зарцуулж Хүн бүхэн Зорилготой, Чаддаг, Мэддэг Юмаа л хийж, Энгийн Тайван Амьдарцгаана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж