Португальд 48 цагт 1000 гаруй удаа газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Португальд 48 цагт 1000 гаруй удаа газар хөдлөв

Португальд 48 цагт 1000 гаруй удаа газар хөдлөв

Атлантын далай дахь Португалийн галт уулын арлуудын нэгэнд 48 цагийн дотор 1100 орчим жижиг газар хөдлөлт болжээ. Мэргэжилтнүүд энэ тохиолдлыг "газар хөдлөлтийн хямрал" гэж дүгнэж, эрх баригчид яаралтай тусламжийн төлөвлөгөө гаргаж байна.

Тодруулбал, Бямба гаригийн үдээс хойш Сан Хорхе арал дээр 1.9-3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Харьцангуй хүч багатай хөдөлсөн учир одоогоор ямар нэгэн хохирол учруулаагүй байна. Ихэнх газар хөдлөлт нь хамгийн сүүлд 1808 онд дэлбэрч байсан Манадасын галт уулын ан цавын дагуу бүртгэгджээ.

Азорын арлуудыг бүрдүүлдэг есөн арлын нэг болох Сан Хорхе нь 8400 орчим хүн амтай бөгөөд галт уулын оргилд байдаг Фаиал, Пико зэрэг алдартай аялал жуулчлалын цэгүүд бий. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс Сан Хорхе хотын хүн амын дийлэнх нь амьдардаг Велас хотын захирагч Луис Силвейра өчигдөр /2022.03.21/ яаралтай тусламжийн төлөвлөгөөг идэвхжүүлэх баримт бичигт гарын үсэг зурав.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж