“Төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах нь гэмт хэрэг” | News.MN

“Төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах нь гэмт хэрэг”

“Төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах нь гэмт хэрэг”

“Төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах нь гэмт хэрэг”

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа. Түүний хувьд Хөгжлийн банк болоод төрийн хяналт шалгалтыг багасгах чиглэлээр хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна.


-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ хаврын чуулганы онцлогийг юу гэж харж байна вэ. Энэ хаврын чуулганд таны зүгээс ямар хуулийн төсөл дээр ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-Хаврын чуулган эхлээд удаагүй байна. Энэ чуулган миний хувьд ажил хэрэгч чуулган болох байх гэж бодож байгаа. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд долоон хуулийг нэн яаралтай батлах ёстой. Үүнд Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж байна. Үүнийг ярихаас өмнө Монголд эдийн засгийг тэлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэн шаардлагатай. Яагаад гэвэл жижиг дунд үйлдвэрлэлд нийт ажлын байрны 70 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр Монгол Улсын иргэн бүрийн бизнес үр ашигтай, авч буй цалин өндөр түүнийг дагаад улс нь татварын бааз нэмэгдэж түүгээр дамжуулаад төрийн албан хаагчийн цалин тэтгэвэр нэмэгдэх суурь нөхцөл бүрдэх ёстой. Ямар нэгэн байдлаар гадаадын эдийн засгийн хүчнээс үл хамааран дотоодоо зохион байгуулалт хийх бололцоо бидэнд байна. Аль болохоор ЖДҮ-г дэмжсэнээр бизнесүүдээ дэмжих бололцоо нээгдэнэ. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга орж ирнэ.

Хуулийн төслийг дурдвал Монгол Улсад 1000-аад төрлийн зөвшөөрөл байдаг. Дийлэнх нь заавал хэрэгцээтэй биш ч хүнд суртал үүсгэдэг. Тиймээс зөвшөөрлийг багасгаж 300 руу ойртуулъя гэдэг саналтай байгаа. Нэг жишээ хэлэхэд би өмнө Лондонд ажилладаг байсан. Лондонд рестораны зөвшөөрөл авахад хоёр зөвшөөрөл хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, архи зарах, ариун цэврийн хүрээнд хоёр зөвшөөрөл авдаг. Бизнесүүд зөвшөөрлөөр уралдах биш үйлчилгээгээр уралддаг байх ёстой. Муу хоол хийдэг, үйлчилгээ муутай ресторан бол тэгээд л дампуурна. Ингэж зах зээлийн зохицуулалт хийж өрсөлдүүлэх нь зүйтэй. Мөн хүнээс буюу гарын үсгээс хамааралгүйгээр орлого олох нь маш буруу зохицуулалт л даа. Зөвшөөрлийн эдийн засаг гэж ярьдаг. Энэ онолыг буруу гэж боддог. Яагаад нэг эрх мэдэлтэй хүн гарын үсэг зурснаар бусдаас давуу эрхтэй байдаг юм. Үүнийг дагаад авлига, хээл хахууль үүсч байгаа. Тиймээс зөвшөөрлийг аль болох багасгах нь зөв.

Дараа нь Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хууль орж байгаа. Өнөөдөр компаниуд дээр мэргэжлийн хяналт, татвараас байнга дарамталдаг асуудал байдаг. Үүнийг болиулъя гэж байгаа. Гол нь үүнийг дагаад Монголын төрийн үйлчилгээ цахим болж буй.  Заавал татварын байцаагч тэнд ажиллаад байх хэрэггүй.

Харин нөгөө авлига авдаг нөхдүүд энэ хуулиар гомдолтой байж магадгүй. Энэ бол Монгол Улсын эрх ашиг биш ээ гэж хэлье.

БИД ЭДИЙН ЗАСГАА ЭРГЭЖ ХАРААД АЛЬ БОЛОХООР БҮТЦЭЭ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ 

-Намрын чуулган завсарлаж гишүүд тойрогтоо багагүй хугацаанд ажиллалаа. Таны хувьд цар тахлын үед УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгэхээр чуулган завсарласан үеэр тойргын сонгогчдынхоо санал бодол, тулгамдаж буй асуудлыг сонсч үзэв үү. Нийтлэг ямар тулгамдсан асуудлыг ярьж байна вэ?

Заавал тойрог гэхээс илүү Монгол Улсад болж буй хэд хэдэн үйл явдал байна л даа. Түрүүн та намайг цар тахлын үед гишүүн болсон гэж онцолж байна. Цар тахал гэдэг дэлхийн эдийн засгийг маш хүнд байдалд орууллаа. Өвчлөлөөс гадна үнийн өсөлт, инфляци нэмэгдлээ. Өнөөдрийн байдлаар инфляци 14.2 хувь болсон байна. Үүнийг дагаад мах, гурил, бензины үнэд нөлөөлнө. Манай тойрог гэлтгүй ард түмэн нийтээрээ бухимдалтай байна. Мөн ам.долларын ханш 2850 төгрөг байснаа 50 төгрөгөөр чангарлаа. Энэ бол амаргүй нөхцөл байдал үүсгэж байна.

Монгол Улс хэрэглээний барааны 40 хувийг гаднаас импортолдог. Ингэхдээ ам.доллар, юаниар худалдаж авдаг шүү дээ. Эргээд төгрөгийн ханш суларч байна гэдэг нь гаднаас авч буй бараа таваарын үнэ өсч байна гэсэн үг. Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал дотоодоос биш гаднаас хамааралтай гэдгийг онцолж хэлмээр байна. Мөн Европт геополитикийн амаргүй нөхцөл байдал үүсчихлээ. Тэгэхээр дээрх асуудал ямар хэлбэрээр Монгол Улсад нөлөөлөх нь тодорхой бус байна. Сайн тал нь гэвэл ОХУ-аас авч буй бензин, түлшний нийлүүлэлт хангалттай орж ирж байна. Түүний төлбөр тооцоо нь ямар нэгэн асуудал гарахгүй байна. Гэхдээ дэлхийн бензиний зах зээл үнэ өсч, нэг баррель нефть 100 ам.доллар гарчихлаа. Тэгэхээр бидний худалдаж авч буй нефтийн үнэ өснө. Үүн дээр аль болохоор анхааралтай хандах нь зүйтэй. Тиймээс Монгол Улсын эдийн засаг их эмзэг гэдгийг бид харлаа. Тухайлбал, 92 хувь нь уул уурхайгаас хамааралтай. Энэ нь хэдхэн боомтоос хамаардаг. Дийлэнх экспорт Гашуунсухайт болон Эрээний боомтоор явж байна. Европоос ирж буй импортын бараа бүтээгдэхүүн Алтанбулагийн боомтоор ирж байна. Урдаас Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас ирж буй бараа бүтээгдэхүүн орж ирж байна.

Тэгэхээр нөгөө л Шинэ сэргэлтийн бодлого нэн шаардлагатай хэрэгтэй юм байна. Бид эдийн засгаа эргэж хараад аль болохоор бүтцээ өөрчлөх, тохируулга хийх нь нэн шаардлагатай. Ингэснээр бидэнд хоёр давуу тал гарч байгаа юм.

-Тухайлбал ямар давуу тал үүсч байгаа юм бэ. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр боомтын хүчин чадал нэмэгдэж, эдийн засаг урт хугацаандаа сэргэх үү?

-Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Хүчин чадал нэмэгдсэнээр экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлж Монголд орж ирж буй валют нэмэгдэн, төгрөгийн ханш чангарна. Хоёрдугаарт, нийт улсын төсөв нэмэгдэж, төсвөөс хөрөнгө оруулалт хийж байгаа бүтээн байгуулалт нэмэгдэнэ. Үүнийг дагаад төрийн албан хаагчийн цалин, тэтгэвэр нэмэгдэх орон зай үүснэ.

Томоор нь харвал, Монгол Улсын эдийн засаг тэлж буй учраас аж ахуй нэгжүүдийн орлого нэмэгдсэнээр иргэдийн цалин нэмэгдэнэ. Хоёрдугаарт, бидэнд аж үйлдвэрийн парк хэрэгтэй байна. Жишээ нь бид төмрийн хүдэр, зэс зэргийн 60 гаруй хувийг нь шороогоор гаргаж байгаа.  Тэгвэл яагаад Эрдэнэт, Оюутолголгойгоос гарч буй зэсээ хайлуулаад төмөр утас хийж, нэмүү өртөг нэмээд гадагшаа гаргавал орж ирж буй орлого хэд дахин нэмэгдэнэ. Төмрийн хүдэр мөн л ялгаагүй. Тэгвэл ган хайлуулдаг үйлдвэр барих ёстой. Бидэнд бололцоо нь байгаа. Яагаад гэвэл бүх түүхий эд нь байна. Тиймээс зэс хайлуулдаг үйлдвэр нэн яаралтай барих ёстой.

-ОХУ, Украины дайнаас үүдэн эдийн засагт сөрөө нөлөөлөл гарч эхэллээ. Жишээ нь гадагшаа ам.доллар гаргаж чадахгүй хязгаар тогтоочихлоо. Тэгэхээр валютын нөөцийг цаашид хэрхэн нэмэгдүүлэх вэ. Ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Богино хугацаанд амаргүй байна. Гэхдээ дунд болон урт хугацаанд ам.доллар тодорхой хэмжээнд чангараад байхгүй. Ирэх долдугаар сараас Тавантолгой, Гашуунсухайт хүртэл төмөр зам ашиглалтад орно. Тавантолгойгоос Зүүнбаян хүртэлх төмөр зам ашиглалтад ороод эхэлчихсэн. Энэ нь нүүрсний  экспортыг дэмжинэ шүү дээ. Өнөөдөр харамсалтай нь нүүрсний экспорт өмнөх үеэс 2.5 дахин багассан.

Хэрвээ бид 40 сая тонн нүүрсээ экспортолж чадвал Монгол Улсад орж ирж буй нүүрсний орлого 12 тэрбум руу орж ирнэ. Тэгэхээр энэ үзэгдэл нь гадаад валютын хомсдлыг багасгаж, төгрөг эргэж чангарах нөхцөл байдлыг үүсгэнэ. Хоёрдугаарт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчихсэн байгаа. Ирэх оноос үр ашгаа өгч эхэлнэ. Гуравдугаарт, дотоодын аж ахуй нэгжүүдээ бид дэмжинэ. Үүнтэй холбоотой нэг зүйлийг ярихыг хүсч байна. Энэ бол Хөгжлийн банк.

ТӨРИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАНА ГЭДЭГ НЬ ГЭМТ ХЭРЭГ

-Хөгжлийн банкны асуудал өндрөө авлаа. Зээлийг зориулалтын бусаар ашигласан хүмүүст тооцох хариуцлагыг та өндөрсгөх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна гэсэн үг үү?

-Угтаа бол Хөгжлийн банк импортыг орлох, экспортыг дэмжих хөрөнгө оруулалт хийх ёстой үндсэн чиглэлтэй банк. Харамсалтай нь тоотой хэдхэн төсөл нь хэрэгжиж, бусад нь зориулалтын бусаар явсан. Энэ оны эхээс Хөгжлийн банкны асуудал өндрөө авч, зориулалтын бусаар зээл авсан хүмүүс тодорхой болж байна. Харин эргэн төлөлт 103 тэрбум төгрөг хийгджээ. Ирээдүйд Хөгжлийн банк зориулалтын дагуу явах суурь нөхцөл бүрдэж, том сануулга боллоо. Миний хувь хүний бодол бол Хөгжлийн банк болон төрийн мөнгийг ашиглах хуульд өөрчлөлт оруулах ёстой.

Үүнийг хаврын чуулганаар холбогдох хүмүүстэй нь ярина. Агуулга нь төрийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдвол эрүүгийн гэмт хэрэг үүсэх ёстой. Жишээ нь ЖДҮ, Хөгжлийн банкнаас импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэчхээд байшин барилга барьчихвал үйлдэл нь залилангийн шинжтэй учраас эрүүгийн гэмт хэрэг үүсгэх ёстой. Жишээ нь АНУ-д зээлээ зориулалтын бусаар ашиглавал эрүүгийн гэмт хэрэг үүсгэдэг. Ялын тухайд банк мэдээж мөнгөө буцааж авна, нэмээд нэг сая ам.доллараар торгох, 30 жил хүртэлх жилээр шоронд суулгадаг.

Тиймээс энэ жишгийг Монголд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Төрийн мөнгийг зориулалтын бусаар ашиглана гэдэг нь гэмт хэрэг. Хоёрдугаарт, төрийн мөнгөнөөс зээл авсан нөхдүүдийн барьцаа хөрөнгийг шууд хурааж авдаг болмоор байна. Барьцаа хөрөнгийг гурван шатны шүүхээр яваад 3-7 жил алдаад, барьцаа хөрөнгө нь элэгдэлд орж эцсийн үр дүндээ анх байснаасаа хамаагүй бага үнэлгээтэй болдог. Энэ байдлыг зогсоох ёстой.

-Ерөнхий сайдын зүгээс цаашид Хөгжлийн банкийг татан буулгаж экзем банк болгоно гэж мэдэгдсэн. Үүнтэй та санал нийлэх үү?

-Экзем банк гэхээс илүү Хөгжлийн банкийг зөв голдиролд оруулаад татан буулгах бус байх ёстой институцээр нь явуулмаар байгаа юм.  Тухайн үед Ерөнхий сайд ярьж байсан байх. Гэхдээ одоо тийм бодол байхгүй байх. Яагаад гэвэл Хөгжлийн банк экспортыг дэмжих том төслийг санхүүжүүлэх зориулалттай банк. Жишээ нь Солонгост Хөгжлийн банк нь 1970-аад оны эхээр маш их үүрэг рольтой оролцож экспортын эх орон болгосон юм билээ.

Япон ч мөн адил. 1950-аад онд Хөгжлийн банк байгуулсан. Хөгжлийн банк арилжааны банкнаас юугаараа ялгаатай вэ гэхээр улс орны эдийн засагт ашигтай стратегийн хөрөнгө оруулалт хийдэг, гэхдээ зах зээлийн үнэ ханшнаас бага хүүтэй урт хугацаанд зээл олгодог.

-Таныг улс төрийн хүрээнд аавтай чинь холбож ярих нь бий.  Өөрөөр хэлбэл улс төрийн хүрээнд ааваараа “хөтлүүлж” орсон гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Надаас энэ асуултыг олон хүн асуудаг. Ямар ч хүн ээж, ааваараа бахардаг шүү дээ. Ялангуяа би ааваараа маш их бахархдаг. Монгол Улсын УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүн. Асар их туршлагатай, улс орны төлөө хоёргүй сэтгэлээр явсан хүн. Үүнтэй холбоотой надад тодорхой хувь хүний сүүдэр ирдэг. Миний хувьд залуу хүн, өөрийн үзэл бодолтой, өөрийн гэсэн туршлагатай.

Энэ бүхнийг Монгол Улсын төлөө зориулахад бэлэн байна. Өөрийгөө 200 хувь дайчилна. Намайг ааваар минь биш хийсэн ажлаар минь дүгнэвэл зохилтой. Мэдээж ааваасаа асуух юм байвал асуудаг. Шүүмжилдэг, зааж зөвлөгөө өгдөг тиймэрхүү харилцаатай явдаг.  Аав хүү хоёрын харилцаа байдаг л энгийн харилцаа. Ямар ч дэлхийн иргэн ааваасаа зөвлөмж аваад л явдаг шүү дээ. Манай охин ч гэсэн байнга надтай ярилцдаг. Үүнтэй ялгаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-22 202.9.41.38

Их зөв зүйл ярьжээ. төрийн мөнгийг бас төрийн сан, хөгжлийн банкнаас авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулвал гэмт хэрэгт тооцох нь зөв. Эрүүгийн хуульд яаралтай өөрчлөлт оруул.

Avatar

Зочин 2022-03-22 203.91.115.52

Таны аав энхбаярын монгол төрд үрийн суулгаж цэцэглүүлсэн хээл хахуул албан тушаалын үнэлгээ өс хонзон зэргээс болж монгол улс баларлаа даа хүүхэд минь эх нь хээр алга бол унага нь шийр алга гэж өвөг дээдэс минь сургасан даа өвөр дээдэс минь худалаа сургаал хэлээгүй байхаа

Avatar

иргэн 2022-03-22 192.82.68.61

магад МАН ер нь 76 дугдөа боловсролтой нь байж магад шүү …ЖДҮ гэж нийтэд нь яриад байгаа болих хэрэгтэй Жижиг бизнэс гэх ёстой Ингэхгйү бол ЖДҮ маягаар идчээд байна.Жижг бол 10 хүртэл хүнтэй жилд 500 сая хүртэл орлоготой байна Тэгэхэдп ЖДҮ биш Жижиг бизнэсийн газар гэх ёстой Үүнд зээл хөтөлбөр яиглэгдэнэ. Дунд гэх бизнэс ямар 1 хөнгөлөлттэй зээл авахаас илүү татвараас хөнгөлөгдөх ёстой Бас төсөл хөтөлбөрт улсаас зарлагдсан ажилд давуу тал авах боломжтой байх хэрэгтэй.ХБ хамрах ёстой бас …

Avatar

Зочин 2022-03-22 59.153.115.161

АН-ынхан энэ залуугаас жишээ ав . Амаа билүүдэхээс илүү юм бүтээхийг бод..Та нар төрд гарангуут идэж уух гүзээлэхээ боддог Эдийн засгийг унагаж,улсын санг улайлгаж, гадаадын үлэмж өр зээлэнд оруулдаг. Улсын хөрөнгийг зориулалтын бус,үр ашиггүй зүйлд зарж эх орон ард иргэдээ сүйтгэдэг.Ядуурал гуйланчлал нэмдэг.Төрөөс арчигдаж, иргэдэд гологдонгуут, шинэ төрийн эсрэг гүжир гүтгэлэг зохиодог.Дайрч доромжилж ,мушгин гуйвуулж ,нийгмийн хэв журмыг эвдэж ,үймээн самуун дэгдээхийг оролддог бузарууд

Avatar

Зочин 2022-03-22 192.82.74.28

Их л сайхан ярих юмаа. Яриад хэрэгждэг бол сайхан л байна

Avatar

о 2022-03-22 122.201.31.143

Хэдэн сэтгүүлчийг ивэлгээ юм байх даа

Avatar

aabdaa hel 2022-03-22 103.57.93.111

Aab chin mongoliig iim bolgoson doo aabdaa hel

Avatar

зочин 2022-03-22 66.181.161.71

Улсын өмч мөнгө төг гэж ярьж бич. Төрд өмч хөрөнгө байхгүй. Хязгаартай эрх мэдэл бий. Улсын өөмч бол Дорнодын Долгор эмээ, Ховдын хорчгор Баавай, Улаанбаатарын унаж босч байгаа бүх хүий өмч – Монгол улсын өмч. Улсын өмчийг буруу зарцуулбал шиийтгэнэ Идэж ашиглавал Цаазална

Avatar

ХҮН ХҮН 2022-03-22 64.119.23.162

ТӨРИЙН ӨМЧ БОЛ АРД ТҮМНИЙ ӨМЧ ТӨР УГТААН АРД ТҮМНИЙ СОНГОЖ БАЙГУУЛСАН АРД ТҮМЭН ӨМЧ АРДЧИЛСАН Г,ЭХ 30 ,ЖИЛД МОНГОЛ ТӨРИЙГ НАМ НЭРЭЭР СЭМ ХУЙВАЛДСАН
ХУЛГАЙЧ НАР АРД ТҮМНИЙГ ЭЛДЭВ АРГААР ХУУРЧ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ШУДРАГ БУСААР БУЛААН АВЧ
ТӨРИЙН НЭРЭЭР ЭЛДЭВ ЛУЙВАР ХУЛГАЙ ДЭЭРЭМ ТОНУУЛ ХИЙСЭЭР ӨНӨӨГ ХҮРЛЭЭ
НАМ ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙГ ТОГТОЛЦООГ АРД ТҮМЭН ТӨВТЭЙ УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООГООР СОЛЬХООС
НААШ МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ НАРЫН ГАРААС САЛАХГҮЙ
ЭНЭ ХҮҮ ЗӨВ ХҮН ЮМ

Avatar

Зочин 2022-03-22 103.212.118.232

Хамгийн эхлээд аавдаа хэл

Avatar

Зочин 2022-03-22 103.229.176.132

aav ni bichij uguud yavuulsan zohion bichlegee shalguulaad muu avchihval aav ni zagnah bolov uu?

Avatar

Зочин 2022-03-22 103.57.92.224

Төрийн мөнгийг зориулалтын бусаар , зорилготойгоор бүлэглэж дуйварддаг болоод удаж байна . Х баттулгын төрөөс удаа дараа тогтоол гаргуулж авч идсэн мөнгийг хянаж шалгаж тооцох арга байна уу Тухайлбал төмөр замын 280 сая доллар, Сайншандын АҮПарк ийн 19 тэрбум төгрөг ,Майдар сити гэгчийн 14-н тэрбум, малжуулах төсөл 2 тэрбум … гээд зөндөө мөнгөнүүдэд ямар ч хяналт байдаггүй . Шалгаж тогтоож төлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

БУРУУ цолмон 2022-03-22 64.119.23.162

Монгол төр 30 жил МАН-АНхэмээх хулгайч нарыг гарт орож Төрийг нэрээр хулгай луйвар цэцэглэж
,Хууль эрх мэдэл мөнгөний өмнө сөхөрсөн бууны ноходын гар хөлд очож Үнэн
эн худал болож худалОдоо яаах вэ ард түмэн минь

Avatar

0000 2022-03-22 64.119.23.162

Энэ хүү маш зөв яриж байна Ийм л улс төрч Мнголд хэрэгтэй Эрх мэдэлтэний хулгай луйв хээл хахуулыг чанга хатуу эрүүгийг хууль шудраг шүүхээр л зөвхөн таслан зогсоож чадна

Avatar

Зочин 2022-03-22 192.82.74.20

Ха ха ха… Хэрээнээс хэрээ л төрнө ш дээ. Хэрээнээс хун, ядаж тагтаа төрөх үү. Тэгээд хэрээ бас өөрийгөө хун биш юм аа гэхэд ядаж тагтааны дүрд хувиргаж чадах уу… ха ха ха

Avatar

Зочин 2022-03-22 202.179.21.251

Сайн байна болж байна. Ярилцлагыг нь харахад өөр байна. Амжилт.

Avatar

Зочин 2022-03-22 103.212.119.199

ааваасаа ч их амбицтай экстрмист, амьдлыг хэрүүл гээд ойлгочихсон, өс хонзон шүглэсэн байдал байнга үнэртэх юм даа.

Avatar

Зочин 2022-03-22 202.179.26.42

mundag baina.amjilt husie

Avatar

Зочин 2022-03-22 64.119.21.216

Хөөлхий-н, аавын сайн хүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж