Улаанбаатар хотод өнөөдөр /2022.03.22/ суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд цар тахлын халдварын тоо харьцангуй багасч, өдөрт дунджаар 105-240 хүн халдвар авч буй аж. Энэ нь нийт шинжилгээ өгсөн хүмүүсийн 15-18 хувьтай тэнцэж байна. Томуу, томуу төст өвчний халдвар өндөр хэвээр бөгөөд өчигдөр яаралтай тусламжаар 659 хүүхэд эмнэлэгт үзүүлснээс 199 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвд 3063 хүүхэд үзүүлсний 32.1 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна.
Холбоотой мэдээ