Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Гуравдугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны гуравдугаар сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж