Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт энэ сард дуусна

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт энэ сард дуусна

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт энэ сард дуусна

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан. Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс  эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдаж буй.

Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьж байгаа юм.

Цахилгаан, дулааны төлбөрийг тодорхой метр квадрат заан хөнгөлж байгаа ч айл өрхүүдэд шөнийн хөнгөлөлтийг тооцож байгаа. Тэгвэл энэ хөнгөлөлт ирэх сарын 1-нд дуусах юм.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлсөн. Харин дөрөвдүгээр сараас энэ хөнгөлөлт дуусна.

Энэ нь агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм. Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Хөнгөлөлт оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилж байгаа юм.

Гэр хорооллын хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувиар хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 700 кВт.цагаар тогтоосон. Харин 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоож хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчнийг дэмжих тарифыг 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байгаа. 100 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлэх нэг сарын дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар тооцон хөнгөлөлт үзүүлж байна.

Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн тус тус хөнгөлөлт үзүүлээд байна.

Эрчим хүчний хангамж, хэрэглээтэй холбоотой мэдээлэл лавлах утасны дугаарууд:

  • Эрчим хүчний зохицуулах хороо – 312313,
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК – 70047004,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК ТӨХК – 70047005,
  • “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ – 70005454,
  • “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв” ТББ-ын дуудлагын нэгдсэн төв – 70044004
  • “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-ын дуудлагын нэгдсэн төв – 7555195
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж