Оросын утаг дэвсгэр дээр гацсан олон мянган украинчуудыг албадан гаргаж байгаа гэж ОХУ мэдээлжээ. Тэгвэл тухайн бүс нутгаас иргэдийг албадан гаргаж байхад Орос хоёр дахь удаагаа өндөр хурдны дуут пуужингаар довтолгоо хийсэн байна.
"Кинжал" гэгддэг пуужин нь Хар тэнгисийн Миколайв боомтын ойролцоох Украины шатахууны агуулахыг оносон гэж Оросын Батлан хамгаалах яамны албаны хүн мэдэгдэв. Дууны хурднаас 10 дахин хурдан, 1250 милийн зайд байгаа байг бут цохих чадалтай пуужинг Орос улс ашигласан гэв.
Эхний пуужингийн халдлагын үеэр Мариуполь хотын хорогдох театрын байрыг бөмбөгдсөн. Дараагийн пуужингийн цохилтоор Мариуполь хотын сургуулийн барилгыг сүйрүүлжээ. Хотын захиргаа одоогийн байдлаар нурангид дарагдсан эсвэл амь үрэгдсэн хүмүүсийн тоог гаргаагүй байна.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ