Хятадын хойд нутагт нисдэг тэрэг сүйрсэн тухай Associated Press мэдээлэв. Гэрч нарын мэдэгдсэнээр түүнийг Хойд Солонгосын нисгэгчид жолоодож явжээ. Осол мягмар гаригт гарсан ч нэг хоногийн дараа энэ тухай мэдээлсэн байна. Мэдээллээс үзэхэд нисгэгч нь амь үрэгджээ. Газар дээр эвдрэл сүйрэл гараагүй бөгөөд ослын шалтгааныг мэдээлээгүй байна.
Өмнөд Солонгосын хэвлэлд гарсан мэдээгээр нисгэгч Орост зугтан гарах гэсэн байж магадгүй гэнэ. Энэ үеэр Оросын ИТАР-ТАСС агентлаг Гонконг ба Японы хэвлэлээс иш татан осолдсон нисэх аппарат нь нисдэг тэрэг биш, Хойд Солонгосын сөнөөгч онгоц гэсэн байлаа. Онгоцыг хоёр хүн жолоодож явсны нэг нь үрэгдсэн ба нөгөө нь ослын буулт хийж амжжээ. Оросын агентлагийн мэдээгээр осол 17-нд биш 18-нд гарсан гэнэ.