"Халтуурчид"-ыг цэгцэлье | News.MN

"Халтуурчид"-ыг цэгцэлье

"Халтуурчид"-ыг цэгцэлье

"Халтуурчид"-ыг цэгцэлье

Ажил, хичээл орох, тарах үеэр хамгийн эрэлттэй унаа бол такси байдаг. Гэвч, Монголд таксины үйлчилгээг ихэвчлэн хувийн унаатай "халтуурчид" гүйцэтгэнэ. Ганц нэг  “халтуурчид” ирж зогсохоороо “Хаашаа явах вэ” “Хаа хүрэх вэ” гэж өөрийн явах зүгт нийцүүлэн шалгаана.  Халтуурын таксины хувьд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухын талаар ярилтгүй. Угааж цэвэрлээгүй, бензин тос үнэртсэн машиндаа суулгаж аваад замын хөдөлгөөний зөрчихийг  утгаар нь үзүүлнэ. Үнэнийг хэлэхэд хувийн таксигаар үйлчлүүлж буй хүмүүс хүний машинд дайгдаж, гуйж суусан юм шиг, ер нь жолоочид загнуулж, зандруулах нь хэвийн үзэгдэл. Жолооч машиндаа тамхи татаж, утсаар хов базна. Үйлчилгээний хөлс гэж тогтсон тарифгүй, амандаа орсноо хэлнэ. Тэд автобусны буудлыг хаагаад ар, араасаа дугаарлаад зогсчихдог нь нийтлэг дүр зураг болсон.

Өмнө нь нэг километр тутамд 1000 төгрөгөөр үйлчилдэг байсан хувийн таксины үнэ 1500-2000 төгрөг болж өсөөд удаж байна. Тэд "Шатахууны үнэ өссөн" гэх ам таглах ганц үгтэй.

Тэрчлэн түгжирсэн гэх шалтгаанаар төлбөр  нэмж авдаг  "халтуурчид" ч бий аж.  Тэд татвар төлөхгүй, бас зорчигчийн эрсдэлийг хамгаалах даатгалгүй байдаг.

Хөдөөнөөс орж ирсэн ажилгүй хүмүүс нийслэлд орж ирээд халтууранд явдаг гэж хотын дарга Д.Сумъяабазар хэлсэн. Үнэндээ, ихэнх нь зорчигчийнхоо очих, буух газрыг мэдэхгүй байх нь бий.   Таксины жолооч  үйлчлүүлэгчээ дээрэмдэж, хүчирхийлж зодсон гэх гэмт хэрэг ч цөөнгүй гардаг. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанд такси үйлчилгээтэй холбоотой   жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэсэн, илүү мөнгө нэхсэн, таксинд мартсан гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлсийг эргүүлж өгдөггүй гэсэн гомдол их ирдэг аж. Тухайлбал,

  • 2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн товчоо орчмоос такси барьсан 23 настай эмэгтэйг жолооч нь хүчирхийлж, авч явсан хоёр гар утсыг нь, биед нь байсан бэлэн мөнгөтэй нь дээрэмдэж, түүнийг буулгаж хаяад зугтаасан хэрэг гарсан. 
  • 2020 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнийн 04.00 цагийн орчимд таксины жолооч үйлчлүүлэгчээ бүлэглэн хүчирхийлж, дээрэмдсэн хэрэг гарсан. Хэргийн тухай дуудлагыг хохирогч эмэгтэй өөрөө цагдаагийн байгууллагад өгсөн ба тэрбээр “Сансар орчмоос такси барьсан чинь хоёр залуу намайг авч яваад хүчирхийлж, гар утас дээрэмдчихлээ” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэтчилэн  “халтуурчид”-тай холбоотой  үйлдэгдсэн гэмт хэргийн жишээ олон бий.

Хоёр жилийн өмнө Улсын их дэлгүүрээс Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төв хүртэл үйлчлүүлсэн гадаадын иргэнээс 27 мянган төгрөг нэхэж,  хамт явсан эмэгтэйг нь элдвээр хэлж, ачаа тээшийг нь өгөлгүй дарамталж байгаад мөнгөө бүтнээр нь авсан тохиолдол ч гарсан. 

Уг нь нийслэлд такси үйлчилгээний албан ёсны 10 компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэвч, тэд үнэ ихтэй учраас нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн халтуурчдаар үйлчлүүлэхийг хүсдэг. Тэдгээр хувийн халтуурчдын тоо 30-40 мянгад хүрсэн гэх албан бус тоо бий. Тиймээс албан ёсны такси үйлчилгээний компаниуд дампуурахад ойртжээ.  Нийслэлийн Засаг даргын тамгийн газраас 2020 онд "халтуурчдыг" цэгцэлнэ гэж сүрийг бадруулсан ч өнөөдөр байдал өөрчлөгдсөнгүй. Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй гэх хүн олон. 

Тэгвэл хувийн машинаараа таксинд явах иргэдийг бүртгээд, татвар төлбөрийг нь авч, сургалтад суулгасны эцэст такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгож байвал хаана, хаана ашигтай биш гэж үү?

Цагдаагийн байгууллагаас "Ер нь цагдаагийн байгууллагад баталгаатай компанийн таксигаар үйлчлүүлээд эд зүйлээ хулгайд алдлаа, хүчирхийлэлд өртлөө гэх  өргөдөл, гомдол бараг байдаггүй. Иргэд баталгаатай таксигаар үйлчлүүлэх нь хамгийн зөв сонголт. Дараа нь буух эзэнтэй. Буцах хаягтай. Ялангуяа охид, эмэгтэйчүүд таксинд суух бол албан ёсны зөвшөөрөлтэй такси дууд. Хувийн таксинд сууж байгаа бол машины урд, ардах  дугаарыг нь заавал  харах шаардлагатай” гэдгийг анхааруулж байна.  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-22 66.181.161.10

Манайд таксиг албан ёсоор явуулах юм бол яг одоогийн утаа хаясан салаж унах нь холгүй болсон ямбиы юмнууд л явна
саын бод хэдхэн жилийн өмнө такси гэж баахан солонгос хог оруулж ирээд нэгээс 2 жил яваад утаа хаясан урсгал засвар нь дийлдэхгүй юун таксинд явах солонгос х***а сэлбэг зардаг хүмүүсийг тэжээгээд өөрөө машинч үгүй бие ч үгүй болдог бсан биздээ
япон машин бол бас л хуйхтай одоо нэг тэргээрээ нэг байрны мөнгө өлхөн хийж бна ш дээ
жолооч хль ашигтайг нь л эдэлгээ даадаг машин

Avatar

зочин 2022-03-22 202.131.243.186

УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ТАКСИ ,АВТОБУСНУУД ЭРЭЭНИЙ ХЭМЖЭЭНД ХҮРТЭЛ ҮЙЛЧИЛЖ ЧАДАХГҮЙ БОХИР ЗАВААН ОРОН НУТГААС ОЧООД АВТОБУСАНД СУУХ ГЭХЭЭР 1 УДАА ХЭРЭГЛЭХ БИЛЕТ БАЙДАГГҮЙ АВАХ ЦЭГЧ БАЙХГҮЙ ЯМАРЧ ЗАМБАРАА АЛГА ХӨЛ ТОЛГОЙГҮЙ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Хөдөөний халтуурчин 2022-03-22 124.158.65.10

Хөдөөнөөс ирж машиндаа амьдарч гудамж талбайд шээж баан амьдардаг замын зөрчил гаргадаг торгууль огт төлдөггүй хүн сүрэг байна. Цэгцлээд хөөж явуулбал таарна.

Avatar

Зочин 2022-03-22 66.181.189.181

Mongol shig haltuuriin takcitai uls baihgui baih Tsegtsleh tsag bolsoon

Avatar

H 2022-03-22 202.21.109.84

Autobusndaa suuh alhaad yvah songoltuud bna

Avatar

bohs doloogch 2022-03-22 202.9.46.93

Sumyabazar iim medee beld gj mungu uguu yu

Avatar

Зочин 2022-03-22 202.126.89.252

Бензин өсөх тусам км нь өснө 2500 3000 ч хүрнэ дээ.

Avatar

Зочин 2022-03-22 202.21.108.61

төрийн албаныхан ер хувийн машинтай хүн болгон таксид явдаг шүү … …

Avatar

Зочин 2022-03-22 59.153.113.72

Ямар ч шийдэл ярьдаггүй нэгнээ дагаж муулахаас өөр юм мэдэхгүй хар оркууд. Гэрээсээ гараад л нөгөө муулаад байгаа халтуурчидаа гуйх шахуу машинд нь сууна. Хаа дуртай газараа өөрсдөө гараа өргөөд зогсоно. Угаасаа такси зогсдог газар ч улаанбаатарт байхгүй. Тэнэг үхэр монголчууд муулж байгаа муулуулж байгаа бүгд таарсан юмнууд.

Avatar

Зочин 2022-03-22 202.55.188.109

Татвар төлөөд явахад дээ 76 л иднэ шдээ. Харин нэгдсэн үнийн тарифтай болгомоор байгаан. АВТОБУС бол жорлон юм шиг үмхий суудал нь суухийн аргагүй хэртэй тийм юмыг нийтийн тээвэрт явуулаад бга юм да. Халтуурчин нь арай дээр.

Avatar

хүннү 2022-03-22 202.179.26.227

Нэг халтуучинаас, чи өөрөө өдөрт хийдэг вэ? гэхэд бензинээ хасаад “70”-г хийдэг, сардаа 1,5 саяыг хийнээ” гэсэн. Чи ХХОАТ төлдөг үү? гэхэд “шш…ах минь 10 хувийг нь татварт өгчхөөр дүү нь юугаараа амьдрах вэ? гэсэн. Чи залуу хүн ажил хийж болдоггүй юм уу? гэтэл “өө төвөг цагт баригдаа ажил хийнэ гэдэг чинь лай, лай” гэсэн. Энэ яриа 2020 онд болсон. Тэр үе км-г 800 ₮-р явдаг байсан. Одоо 3,5 саяыг хийж байгаа биз. Онцлог нь татварын хууль тэдэнд огт хамаагүй, үйлчлэхгүй.Үүнийг нэг тийш нь болго.

Avatar

Зочин 2022-03-22 64.119.21.129

Халтуур хийх чинь бас ажил шүү. Магадгүй чиний хийдэг ажлаас ч хэцүү хөдөлмөр байж мэднэ. Хүний дор цагт баригдахгүй гэдэг нь давуу талтай. Харин татварын талаар чи маш буруу ойлголттой бн. Монгол улсад байгаа хүн бүр татвар төлдөг. Ажилтай ажилгүй бүх хүн

Avatar

Зочин 2022-03-22 59.153.113.72

Зүгээр дуртай цагтаа гараад дуртай цагтаа хариад тэгэж мөнгө олдог гэж бодож байна уу. Үүр цайхад гарч үдэш хүртэл явж байж л тийм мөнгө олно. Тэгээд машины элэгдэл гэж их мөнгө орно. Тийм их мөнгө олоод байгаа бол чи өөрөө хийгээд үзэлдээ

Avatar

А 2022-03-22 122.201.21.173

За х** х** тэр байтугай наад захын асуудлаа шийдэж чадахгүй байж юун ч олон юманд санаа зовдогийн.тэр зөвшөөрөлтэй такси нь энэ утаанбаатарын хүмүүст хүрэлцэх үү

Avatar

Иргэн 2022-03-22 103.212.118.203

Таксины компанийн жолооч нар хотын төвөөр явдаггүй голчлон захын хороололоор явдаг.такси үйлчилгээний компаниуд жолооч нараа шунал автуулдаг учраас хотын төвд такси олддоггүй.учраас халтуурчид явдаг.ийм тэдэнд зөвшөөрөл олгож сургалт хийж автомашин цэвэр байх норм мордүүлэх хэрэгтэй.мөн хувцаслалтанд анхаарах хэрэгтэй.аймшигийн үнэр танартай явах юм.

Avatar

Зочин 2022-03-22 124.158.107.98

Автобусны тоог нэм. Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус явуул. Хүмүүс автобус ирэхгүй удсан тохиолдолд өөр унаа хайдаг. Автобус түгжрэлд өртөх ёсгүй.

Avatar

иргэн 2022-03-22 202.21.114.170

Хэрэглээ байхгүй бол аяндаа алга болох зүйл гэж боддог. 2 том шалтгаан байна гэж харж байна.
1. Хотын түгжээнээс болж такси компани ашигтай ажиллах нөхцөл бүрдэхгүй дээр нь зам дагуу хүмүүсийг авах шилж сонгох, асуудлыг үүсгэж байна.
2. Мөн улсад нэгч татвар төлж үзээгүй хүмүүсийг тэтгэвэрт хамруулдаг улс төрчидөөс болж татвар төлөхгүй яваад байж болно гэсэн бодол хүмүүст ихээр төрж байна. Татвар төлнө гэдэг бол ядаж бүртгэлтэй хүн орлого олж, аливаа асуудал гарлаа гэхэд эзэнтэй хэрэг болно.

Avatar

ы 2022-03-22 64.119.19.31

Татвар төлж үзээгүй хүн тэтгэвэрт гардаггүй бгаа шүү. Мэдэмхийрч худлаа бурхаа больж үз

Avatar

Зочин 2022-03-22 66.181.161.68

Гардагшдээ. Эргүү юмуу хайшайн. Нас нь болсон бол шууд 500к сард аваад явышдээ

Avatar

Taxi 2022-03-22 202.126.90.9

Huwiin Haltuurchid tugjirliin gol shaltgaan shuu

Avatar

ШУ 2022-03-22 103.57.93.75

Нисхээс нэг Японыг эмэгтэйг 150000 аар авчирсан рекордтой ОРК-ууддааа. Тэр нь монгол хэлтэй, удаан амьдарсан япон бсан байгаа юм.

Avatar

Зочин 2022-03-22 64.119.19.31

шинэ нисэх юм уу

Avatar

Зочин 2022-03-22 202.9.40.20

Хуучин.

Avatar

Зочин 2022-03-22 103.57.93.75

Нисхээс нэг Японыг эмэгтэйг 150000 аар авчирсан рекордтой ОРК-ууддааа. Тэр нь монгол хэлтэй, удаан амьдарсан япон бсан байгаа юм.

Avatar

Зочин 2022-03-22 64.119.23.233

Улаанбаатар хотын машины асуудлыг нэг удаа ч болов цэгцлэх болсон учир нь хөдөөний номертой эсвэл жолооч нь хотын иргэншилгүй байдаг нь хот дотор газар мэдэхгүй мөн автын дүрэм мэдэхгүй энэ асуудлыг заамын цагдаагийн газар цэгцэлж хот дотор хөдөөний машиныг төлбөртэй явуулдаг болох ингэвэл түгжрэл 10-20 хувь буурна Эсвэл тэр улсын нийслэл хотын статус гэж ярьдагаа болиод хотын цэцэрлэгтээ хонь малаа хариулах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-03-22 66.181.161.68

Хотын дарга чинь хөдөөний дээр нь яджаахад бөх мөх барилдхаас өөр зүйл мэдэхгүй бөхчин хүнтэй хотын тухай яриад бдаг дүүрчихсэн гар вэ

Avatar

бар 2022-03-22 202.126.94.27

уб хотд тахси хиих газр одоохндоо олдогүй тиим чадлтай газр алга да

Avatar

zochin 2022-03-22 122.201.24.188

khasltuurchid chini ikhenkh ni khguduunii orkuud , ub-g medekhguy , alj ugnuu, orkuud

Avatar

Зочин 2022-03-22 64.119.20.2

Хэрэгцээ байдаг болоод л хүмүүс.хэрэглээд ажил албаа залгуулаад явж байгаа даа.Цэвэр байлгах , хөлсөө нэгдсэн тарифтай болгох ,татвар авдаг болох нь ТӨРИЙН АЖИЛ БОЛОХООС таксичидийн асуудал биш юм аа. Төр бүхэнд гар хуруу хошуугаа оруулдагаа болиод татвараа авдаг л болчихвол болно

Avatar

Зочин 2022-03-22 66.181.160.12

Татвараас гадна таксины стандарт тогтоож хяналт тавьдаг байх хэрэгтэй! Жишээ нь, ариун цэвэр, тоолуур, харьцааны соёл г.м.

Avatar

Зочин 2022-03-22 192.82.72.33

Hodooniihen irj hotiig chini hogjuulj, hol zalguulj bgaag b** mart! Ihenh ni olontood baahan hulgai hiij toriig hulhidaj, hotoo hayad gadagshaa zugatchihsan bsan sayhan l. Tegchiheed bas Mongol saihan bolohoor yasaa tavihaar irne gej moorson baidag. Tendee uldehgui yagaav?

Avatar

Зочин 2022-03-22 59.153.113.72

Чи өөрөө зайсангийн фантамын товчоо хаана байдагийг мэдэх үү оркын үр сад минь

Avatar

Иргэн 2022-03-22 103.136.254.8

Гохино. Нийтийн тээврийн унаагаа зохицуулчаад илүү юм яриарай та нар. Prius бж унаатайгаа бгаад баярлаж яваарай. Нийтийн тээврээр явахыг чинь харъя чадахгүй бж. Ер нь тэгээд Баяраа өөрөө ойчсон бналээ шдээ. Авто тээврийн газар буруутай.

Avatar

Зочин 2022-03-22 202.126.88.197

Хувийн машин явуулахгүй халтууранд яваа машин явуулахгүй нийтийн тээвэр нь явахгүй такси нь явахгүй Улаанбаатарын замаар зөвхөн 75 гишүүн сайд нарын машинууд явах юм байна л даа

Avatar

Зочин 2022-03-22 64.119.21.159

Haltuuchid zamiin tugjreliin 50% ni shuu zambraagui priuschid shunaltai hulgaich sagsuu ni

Avatar

Зочин 2022-03-22 66.181.160.12

Халтуурын таксиг цэгцлэх санаа нь зөв, харин ийм замбараагүй байгаагийн буруутан нь халтуур хийж буй иргэд биш, нийтийн тээвэр, таксины үйлчилгээг зөв зохицуулах үүргээ биелүүлэхгүй байгаа ТӨР ЗАСАГ шүү!!!

Avatar

Зочин 2022-03-22 150.129.142.128

амандаа орсон үнээ хэлж бнаа, муу новшнууд. Түүнээс гадна шөөн орой машин барихдаа болгоомжтой байхгүй бол яахаас ч буцахгүй, хүн алахаас ч буцахгүй аймшигтай араатнууд халтуур хийгээд явдаг гэсэн шүү!!!!

Avatar

Зочин 2022-03-22 192.82.72.33

Taksinii mongoo tolohgui zugatah gej baigaad shangaa avsiim bna l daa

Avatar

Зочин 2022-03-22 202.21.113.238

UBCAB шиг үнэтэй халтуур хаа ч байхгүй

Avatar

irgen. 2022-03-22 59.153.84.211

uund irged uursduu l buruutai. haltuurchidiig irged l uugshuulj bgaa ni nuuts bish.
haa durtai gazaraa garaa urguud zogschihno.zohitsuulah l shaardlagatai.
er ni bol niisleliin zasag dargiin tamgiin gazariin shiidchih asuudal shuu dee.
zamiin tsagdaataigaa hamtraad l…

Avatar

Зочин 2022-03-22 202.55.188.120

Алхаад л явцгаана биз дээ.Заавал тэр машинд суу гэж албадаагүй биз дээ малнуудаа.

Avatar

Зочин 2022-03-22 150.129.142.128

орк минь ээ, өвдсөн зовсон, яарсан сандарсан хүмүүс бдаг юм. Чам шиг халтуурчин хулгайчид биш

Avatar

Зочин 2022-03-22 192.82.72.33

Ovdson zovson gesen hun buhen unegui uilchleh gej taksichin odorjin shonojin yavdaggui. Tedniig ard ni huleesen ur huuhduud ni bas baidii, za! Ene horvoo deer gantsaaraa amidarch bgaam shig bitgii tongoch!
Taksochin shig ert bosood targan gedsee chreed alh za!

Avatar

Зочин 2022-03-22 59.153.112.242

Энэ өмхий халтуурчдыг одоо болиулах, журамлах цаг нь болсоон нээрээ.

Avatar

Үнэн 2022-03-22 103.229.120.207

Замаа янзалж Метрогоо хурдан тавь түгжирэх үү метрондоо түгжирэлгүй явах уу гэдэгээ бодож эхэлнэ.
Хямд түргэн метрогоор явахыг бодно.Халтуурчид аяндаа багасна.
Яг өнөөдөртөө хөндөх сэдэв биш шүү!!!Бүгд л амьдрах гэж зүтгэж байна. Бохир заваан машинд суухуу цэвэрхэн аятайхан машинд суухуу таны сонголт байгаа шүү!!!Хүчээр суулгацан юм шиг илий балай юм бичихээ больж үз!!!

Avatar

Зочин 2022-03-22 64.119.26.206

заваан бохир нул тамхи шивэр үнэртсэн машинаар такси үйлччилгээнд явдаг халтуурчдыг зогсооё. үнэн заваан. дэмий балай юм их чалчна

Avatar

Mongol ulsiin irgen 2022-03-22 64.119.24.44

Одоогийн замын түгжрэлийн гол шалтгаан нь: 1. Хуучин машины импортын татварыг тэглэж байсан. Одоо ч бага татвартай байгаа.. 2. Татвар төлдөггүй албан бус халтуурыг хориогүй. 3. Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийдэггүй буюу маш цөөн хийдэг. 3. Хотод шилжин ирэгсэдийг тоог хязгаарлаагүйгээс тэд халтуур хийх гэж малаа зараад орж ирсээр байгаа.

Avatar

таксинд байнгын явж узсэн хун 2022-03-22 202.55.188.109

тугжрэлд таксинд явах хэцуу болсон. тугжирж удаан явж 30 минут 1цаг явж явчихаад ойрхон 1 км замд 1000 тегрег л авна.тэгээд хумуус буугаал хаячаад явдаг. унэлгээ нь естой бага.яахав зам нийлсэн газар бол асуугаад явж болдог. тугжрэлийг арилгаж байж. таксины унийг ендер тогтоомоор байна. 1хуний тариф 2 3 4 5 олон хун цуг суухад хуний нэмэгдэл авдаг болмоор байнаа.

Avatar

Зочин 2022-03-22 202.126.90.61

МОНГОЛД ЯМАРЧ ДЭГ ЖУРАМ ХУУЛЬ ҮЙЧИЛЭХГҮЙ ДЭЭРЭЭС НЬ АВТО ТЭЭВРИЙН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГА НИИСЛЭЛИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ЗОХИЦУУЛАХ ГАЗАР ЗТЯАМ ХУУЧИН НЭРШЛЭЭРЭЭ ЗАМЫН ЦАГДААГИЙН ЁР НЬ ТЭЭВЭРТЭЙ ХОЛБООТОЙ БҮХ ГАЗРУУД АЖЛАА БҮРЭН ШААРДЛАГЫН ХЭМЖЭЭНД ХИЙДЭГҮЙ ОРОМЦОГЛОЖ ХИЙЖ БАЙНА СОЁЛТОЙ ЖУРАМ МӨРДДӨГ ОРОНД ТАКСИНД ХУВИЙН УНААТАЙ ХҮН БОЛГОН ЯВДАГГҮЙ ШҮҮДЭЭ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАТВАРАА ТӨЛДӨГ ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ БАЙДАГ АВТО ТЭЭВРИЙН БА

Avatar

Иргэн 0456 2022-03-22 203.91.115.49

Ийм хөгийн амьтад байдаг учраас би яадаг ч бсан такси нэрт луйварчдыг барьдаггүй. Хоцорсон ч хамаагүй алхдаг. Эсвэл автобусанд яааж ийгээд сууна. Хөгийн амьтад. Нэээх амьдрал ярьсан пздакууд

Avatar

Зочин 2022-03-22 202.126.88.230

Түгжрэлийн гол шалтгаан. 30 хувь нь дэмий сэлгүүцсэн халтуурчид. Үүнийг Ц.Гантөмөр гэдэг хүн аль 2014 онд хэлээд орк сэтгүүлчдэд боорлуулаад дарагдсан байдаг. Замын түгжрэлийн шалтгаан халтуурчид. Нийгмийн түгжрэлийн шалтгаан сэтгүүлчид.

Avatar

Жагаа 2022-03-22 192.82.74.34

Хөдөөний машинууд маш их халиуур хийнэ маш ёс зүйгүй заваан машин нь хог шороо ихтэй хэлэхээр хэн гуйж суулгасан юм бэ гэж тэнэгтдэг шүү хайлтуудын машинаа цэгцэл тэгвэл жаахан түгжирээ буурна

Avatar

Зочин 2022-03-22 64.119.17.41

Тиймээ, хүрэх газраа ч мэдэхгүй, хаана байдгийн гээд л, дээр нь оюутан хүүхдүүддээ машин аваад өгчихсөн, нөгөөдүүл нь хичээлдээ ч суухгүй халтуур хийгээд л…

Avatar

Зочин 2022-03-22 202.55.191.130

хха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж