Асгатын ордыг эргэлтэд оруулах Өлгийчүүдийн хүсэл биелэв | News.MN

Асгатын ордыг эргэлтэд оруулах Өлгийчүүдийн хүсэл биелэв

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Асгатын ордыг эргэлтэд оруулах Өлгийчүүдийн хүсэл биелэв

Асгатын ордыг эргэлтэд оруулах Өлгийчүүдийн хүсэл биелэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.03.21/ Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар Баян-Өлгий аймгийн нутагт байрлах Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах иргэдийн саналыг үндэслэж, Засгийн газрын тогтоол гаргахаа мэдэгдэв.

Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах, Цагааннуур, Баянгийн нуурыг байнгын ажиллагаатай болгож, олон улсын чөлөөт бүс болгох, Алтай Таванбогд чиглэлд аялал жуулчлал хөгжүүлэхэд хөрөнгө тусгах зэрэг саналыг иргэдийн зүгээс гаргаж, Ерөнхий сайд эдгээр шийдвэрүүдийг албажуулах үүргийг холбогдох сайд нарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл, Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг яаралтай хийж, ирэх оны тавдугаар сард олборлолтыг эхлүүлэх, боомтуудыг байнгын үйл ажиллагаатай болгох, Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын 4 дэх бүс болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг ирэх жилийн төсөвт суулгах зэрэг үүргийг сайд нарт даалгав.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Асгатын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар танилцуулж, ТЭЗҮ-ийг боловсруулж, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судлан танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагад даалгажээ.

Асгатын мөнгө, холимог металлын ордын гүйцээх хайгуул, хүдрийн баяжигдах шинж чанарын туршилт, судалгаа, ордыг ашиглахад шаардагдах дэд бүтцийн судалгаа зэргийг гүйцэтгэж, үр дүнг холбогдох байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, жилд Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэдэг.

2007 оны УИХ-ын тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтой орд хэмээн зарласны нэг нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байдаг Асгатын мөнгөний орд байв. Гэсэн ч энэ орд руу очих зам адармаатай, ОХУ-ын нутаг дэвсгэрээр орж гардаг, дэд бүтэц буюу авто болон төмөр зам, эрчим хүчинд холбогдоогүй зэрэг шалтгаанаар стратегийн ордын жагсаалтад багтсан Асгатын мөнгөний орд өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд ороогүй байлаа. Уг нь энэ орд ашиглалтад орсноор Баян-Өлгий аймаг төдийгүй баруун бүс, улмаар Монгол Улсын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх боломжтой нэгэн төсөл юм. Учир нь, Асгатын мөнгөний орд нь 6.4 сая тонн хүдрийн нөөцтэй, 2.2 мянган тонн мөнгөний нөөц батлагдсан, нарийвчилсан үнэлгээгээр нөөц нэмэгдэх боломжтой орд. Асгатын мөнгөний ордыг 1976 онд нээсэн бөгөөд тус орд нь дөрвөн лицензтэй, энэ лиценз нь 2019 оноос "Эрдэнэс Монгол"-д шилжсэн байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2022-03-21 202.21.100.210

Удахгүй байгал хамгаална гээд эсэргүү хасагууд гараад ирнэ . Тэгээл энэ ажил будаа…

Avatar

Зочин 2022-03-21 72.196.192.250

Хасагуудад идүүлээд яахын ер нь !

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2022-03-21 172.58.63.40

BAC 1 YLGEP

Avatar

Дорж 2022-03-21 176.232.60.158

"Асгатын мөнгөний ордыг ашиглалтад оруулах, Цагааннуур, Баянгийн нуурыг байнгын ажиллагаатай болгож, олон улсын чөлөөт бүс болгох,…."- гэжээ!
Баянгийн нуур гэж хаана байдаг ямар юм бол?

Avatar

Зочин 2022-03-21 12.250.118.70

OB

Avatar

uglu 2022-03-21 12.250.118.70

ind

Avatar

Зочин 2022-03-21 12.250.118.70

c/msn

Avatar

yabtd 2022-03-21 12.250.118.70

XOPIG

Avatar

BAGONOOP# # # YXER GADNII@ 1 GUILAGCHLUULAX SANAATAI, yab XOPIX YAL,AMID MAL ZARBAL ,DARYI 2022-03-21 12.250.118.70

oyd,mash olon xeregteiy.tam gde baliar.nazi

Avatar

Казах залуу. 2022-03-21 64.119.19.50

Сайхан үлгэр.

Avatar

Зочин 2022-03-21 64.119.19.50

2000 оноос одоо хүртэл Асгат МАН-ын пиар болж б-а.2018 оны цагаан сарын өмнө эз-ын эргэлтэнд оруулна гэсэн.

Avatar

Иргэн 2022-03-21 108.162.190.109

Чөлөөт бүс байгуулаад тусгаар тогтнуулах гэж байгаа юм уу?

Avatar

Зочин 2022-03-21 150.129.141.97

Ийм олон орд газруудтай байж яагаад ядуу байдаг юм бэ

Avatar

Зочин 2022-03-21 66.181.191.29

Ерөнхий сайдаа Баян-Өлгийн хоёр гишүүн , ЗД,ИТХ дарга мануухай нараас юу хүсээ вэ? Энэ ажлыг Увсад өгчихгүй яаваа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж