“Оюун ухааны академи”-аас хулгай хийж, санаатайгаар гал тавьжээ | News.MN

“Оюун ухааны академи”-аас хулгай хийж, санаатайгаар гал тавьжээ

“Оюун ухааны академи”-аас хулгай хийж, санаатайгаар гал тавьжээ

“Оюун ухааны академи”-аас хулгай хийж, санаатайгаар гал тавьжээ

Дорнод аймгийн “Оюун ухааны академи”-д өчигдөр /2022.03.21/ 06:00 цагт гал гарсан тухай дуудлага, мэдээлэл тус аймгийн ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу очиход академийн байр шатаж байсан бөгөөд хоёр ангид гал гарсан байна. Энэ талаар тус академиас тодрууллаа.

Эх сурвалжийн хэлж буйгаар, өчигдөр өглөө галыг унтраасны дараа байр руу ороход хоёр зурагт, хоёр компьютер алга болжээ. Гэмт этгээдүүд хулгайн мөрөө баллахын тулд санаатайгаар хоёр өөр өрөөнд гал тавьсан байж болзошгүй гэж тус академийнхан үзэж байгаа аж.

Гал тавьсан нэг өрөөнд сурах бичгүүд байсан бол хоёр дахь өрөөнд хичээлийн хэрэглэгдэхүүнүүд байжээ.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа бөгөөд хулгай хийсэн этгээдүүдийг эрэн хайж, ойролцоох камерын бичлэгүүдийг шалгаж буй юм байна.

"Оюун ухааны академи"-ийн тус аймаг дахь салбар 2019 онд ашиглалтад оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-21 202.55.191.130

OLSON UU

Avatar

Зочин 2022-03-21 117.111.14.157

Ymar archaagui bnaa

Avatar

Зочин 2022-03-21 66.181.161.75

Фэйк Ньюс мн,зиг хайль

Avatar

Зочин 2022-03-21 103.229.120.71

ГАДНЫ ХУЛГАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж