“The Wolves of Crypto Street”-ийн чононууд дэлхийн зах зээлээс 135.400 долларыг төвлөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.22-нд нийтлэгдсэн

“The Wolves of Crypto Street”-ийн чононууд дэлхийн зах зээлээс 135.400 долларыг төвлөрүүллээ

Энэ оны 3-р сард MongolNFT компаний зүгээс үнэнч хэрэглэгчиддээ зориулан дахин давтагдашгүй 60,000 ширхэг дижитал зураг бүхий “Wolf NFT” цуглуулгыг тараасан билээ. Уг NFT-г эзэмшсэнээр дэлхийн хаана ч байхгүй шинэлэг аргаар хамтын хѳрѳнгѳ оруулалт хийж, дижитал хѳрѳнгѳ эзэмших “Идэш” хөтөлбөрт оролцох боломжтой. Хөтөлбөр нь “Wolf NFT” цуглуулга эзэмшигчид нийлэн хөрөнгө босгож, дэлхийд алдартай, үнэ ханш нь хурдацтай өсч буй дижитал хөрөнгийг худалдан авах бөгөөд авсан хөрөнгө буюу идэшний үнийн өсөлтөөс ашгаа хуваан авах зарчмаар явагдах юм. Идшээ зах зээлд байгаа MNFT token-оор худалдан авч түгжих тул урт хугацаандаа уг token-ы эрэлт ихсэн нийлүүлэлт багасч, MNFT token-ы ханш өсөх болон “Wolf NFT” цуглуулгын хэрэглээ нэмэгдэх ач холбогдолтой юм. Өмнө нь хувь хүн дангаараа авах боломжгүй ийм төрлийн хамтын хөрөнгө оруулалтыг хийхийн тулд зөвхөн хөрөнгө оруулалтын сангаар л дамжих ганц гарц байсан бол одоо блокчейн, NFT зэрэг технологийн дэвшлийг ашиглан хялбар хийх боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 5 идэш санал болгогдсон бөгөөд. Үүнд:

– Дэлхийн хамгийн нэр хүндтэй Bored Ape Yacht Club-ийн OG Ape;

– NFT цуглуулга дундаа хамгийн өндөр үнээр зарагдсан "CryptoPunks" цуглуулга;

– "Bored Ape Yacht Club"-ийн дүү цуглуулга гэгдэх "Mutant Ape Yacht Club";

– Community-гийн зүгээс санал дэвшүүлэн сонгогдсон “MNFT” token-оо идэх идэш;

– "Bored Ape Kennel Club" – Зѳвхѳн OG Ape эсвэл Mutant Ape эзэмшигч нар тэжээвэр амьтан хэлбэрээр эзэмших эрхтэй нохойны зураг бүхий цуглуулгууд багтаж байна.

 

Хэрэв та ямар нэг идэш хөтөлбөрт оролцож амжаагүй бол “MNFT token” идэш нээлттэй байгаа бөгөөд уг идэшинд оролцсноор:

  • MNFT token-ы зах зээлийн үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой;
  • Сommunity-ийн зүгээс босгосон мөнгөтэй тэнцүү буюу 1 тэрбум төгрөгөөр Mongol NFT компани давхар “match” хийн босгох мөнгөний хэмжээг нэмж оролцох тул 2 дахин илүү мөнгөөр MNFT token-оо идэх боломжтой;
  • Эргээд хөрөнгө оруулалтын ашгаас Mongol NFT компани авахгүй бөгөөд идэшинд оролцсон чононууд 100% хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаас авах өгөөжийг 1 дахин нэмэгдүүлэн авна.

 

Хамгийн анхны идэш буюу "Bored Ape Yacht Club"-ийн OG Ape ердөө хоёр долоо хоногийн хугацаанд 70 хувийн өгөөжтэй байгаа ашигтай хөрөнгө оруулалт гэдгийг бид харлаа. Дараагийн идшүүд ч мөн адил тус тус 7-25 хувь хүртэлх ашигтай байгаа бөгөөд цаашид хэд хүрэхийг таашгүй.

 

Тэгвэл “Идэш”-д оролцсоны бодит өгөөж, ашгаа хэзээ хүртэх вэ? 

Тухайн идшийг идсэн нийт хөрөнгө оруулагчдын дунд блокчейн дээр суурилсан DAO(Decentralized Autonomous Organization) систем ашиглан санал асуулга тогтмол явуулан, нийт саналын 51% давсан тохиолдолд “Идэш”-ээ зарж борлуулснаар өгөөжөө хүртэнэ. Идсэн идшээс шалтгаалан өгөөж бүр өөр өөр байх боломжтой. Жишээ нь: Анхны идэш болох "Bored Ape"-ийн хувьд тухайн цуглуулгын үнэ цэнэ болон дундаж үнэлгээ өсөх үед; эсвэл ETH крипто валютын үнэ өсөхөд; мөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш нэмэгдэхэд авах өгөөж нэмэгдэх ба эдгээр нь бүгд өсөх хандлагатай байна.

MongolNFT-гээс хэрэгжүүлж буй “Идэш” хөтөлбөрийн анхны хөрөнгө оруулалтын цэвэр ашиг 50-70 хувь хүрлээ.

Хөтөлбөрийн хүрээнд идсэн анхны идшийн ашгийг тооцвол хамгийн бага дүнгээр хөрөнгө оруулсан хүн 34ам. долларын, дээд дүнгээр оруулсан хөрөнгө оруулагч 1022 ам.долларын ашигтай байна.

Хөтөлбөр хэрэгжих явцад нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрсөн нь 2022.03.17-нд "Bored Apes Yatch Club" буюу "BAYC" төсөл "ApeCoin" гаргах болсноо албан ёсоор зарласан ба уг койныхоо нийт нийлүүлэлтийн 15 хувийг OG (Bored) Ape, Мutant Ape болон Kennel NFT эзэмшигч-нарт airdrop хэлбэрээр тараана хэмээн мэдэгдэв.

Харин "MongolNFT"-ийн зүгээс "OG Ape" болон "Mutant Ape" мөн тэдний тэжээвэр амьтан хэлбэрээр танилцуулсан "Bored Ape Kennel Club"-ийг хазсан цатгалан чононууддаа энэхүү ApeCoin-ы airdrop-ийг хазалтын хэмжээнээс хамааруулан хуваан тараах болсноо мэдэгдсэн. Ингэснээр зөвхөн ApeCoin-оос гэхэд “The Wolves of Crypto Street”-ын чононууд гадны зах зээлээс нийт 105 мянга гаруй ам.доллар буюу 313 сая төгрөгийг Монголдоо татан төвлөрүүлээд байна.

 

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та "MongolNFT" компанийн албан ёсны сувгуудаас хүлээн аваарай.

Web site: mongolnft.com

mnftcoin.com

Facebook: MNFT-Mongol NFT coin

Mongol NFT

Идэш идэх: https://mongolnft.com/invest

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж