Цахилгаан автобус нэмэхэд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна | News.MN

Цахилгаан автобус нэмэхэд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна

Цахилгаан автобус нэмэхэд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна

Цахилгаан автобус нэмэхэд дэд бүтцийн асуудал тулгамдаж байна

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг энэ оноос эхлүүлэхээр төлөвлөж, 250 автобус худалдан авахаас гадна 500 цахилгаан автобус оруулж ирэхээр тооцож байгаа юм. Нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн энэ талаар хэлэхдээ “Нийтийн тээвэрт үүсч буй нэг том асуудал бий. Шатахууны үнэ өсч байгаа нь нийтийн тээврийн үйлчилгээнд хүнд тусч байна. Тооцооллоор цахилгаан автобус өдөртөө 50 мянган төгрөгийн зардал гаргадаг бол дизель автобус 350 мянган төгрөгийн зардал гаргадаг. Тиймээс цахилгаан автобус хотод олон талын ашигтай, өгөөжтэй” гэв. Гэвч бодит байдал дээр нийтийн тээвэрт цахилгаан автобус нэмэгдүүлэхэд дэд бүтэц тулгамдсан асуудал болж буй юм.

Нийслэлийн өмчит "Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин “Нийтийн тээврийн газраас цахилгаан автобусны угсраа, давхар, их багтаамжийн, дунд оврын автобус гэсэн дөрвөн чиглэлээр техник үзүүлэлт гаргаад байна. Цахилгаан автобус нэвтрүүлэхийн тулд дэд бүтцийг бэлэн болгох шаардлагатай. Автобусны эцсийн зогсоолууд, алслагдсан цэгүүд дээр цэнэглэгч байршуулах боломж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цэнэглэгч байршуулах хүчин чадлыг тооцож байна” гэлээ.

Нийтийн тээврийн газраас мэдээлснээр, өглөө ажил, сургууль эхлэх үед захын хорооллоос хотын төв рүү нийтийн тээврийн ачаалал нэмэгддэг байна. Ялангуяа хотын төвөөс алслагдсан дүүрэгт нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болохыг иргэд шүүмжилж, салбарынхан хүлээн зөвшөөрөөд удаж буй. Хамгийн сүүлд гэхэд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ 35 цахилгаан автобусаар "бүл нэмсэн"-ийг эс тооцвол автобусуудын насжилт үндсэндээ хэтэрсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд гарч байна. Цаашид өдөр тутамд 124 чиглэлд 1432 автобус үйлчилгээнд гарснаар иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломжтой болох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж