“Ажлын байр, цалин нэмбэл залуус орон нутагт ажиллах боломжтой”

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

“Ажлын байр, цалин нэмбэл залуус орон нутагт ажиллах боломжтой”

“Ажлын байр, цалин нэмбэл залуус орон нутагт ажиллах боломжтой”

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймагт ажиллаж буй. Тэрбээр өнөөдөр /2022.03.21/ Баян-Өлгийн аймгийн залуучуудтай уулзлаа. Уулзалтын үеэр тус аймгийн залуучууд "Шинэ сэргэлтийн бодлого"-той танилцаж, Ерөнхий сайдтай нээлттэй ярилцлага өрнүүлэв.

Ерөнхий сайд “Шинэ сэргэлт” залуучуудын уулзалтыг нийт 21 аймгийн залуучуудтай хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний уулзалтаа Баян-Өлгий аймгаас эхлүүлж байна.

Тус аймаг нийт 113 мянган хүн амтайгаас 40 орчим хувийг нь залуучууд эзэлдэг аж. Өнөөдрийн уулзалтад 12 сумын 300 гаруй залуучууд оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр,

-Дэлхий нийт цар тахалтай, зэвсэгт мөргөлдөөнтэй хүн цаг үед байгаа ч Монгол Улс цар тахлын шар түвшинд шилжиж, одооноос иргэд, олон нийттэйгээ уулзах боломж бүрдэж байна. Иргэдтэйгээ хийх уулзалтаа Баян-Өлгий аймаг, тус аймгийн ирээдүйг тодорхойлох залуучуудаас эхэлж байгаадаа баяртай байна. Улс бүхэн ирээдүйд хаа хүрэх вэ гэдгээ тодорхойлдог алсын хараатай байх шаардлагатай. Улаанбаатараа хөгжүүлээд байвал түгжрэл нэмэгдэнэ. Тиймээс бид хот руу тэмүүлэх бус, орон нутагтаа хөгжил, дэвшил бий болгохын төлөө ажиллана.

"Алсын хараа 2050" баримт бичигт 590 салангид баримт бичгийг нэгтгэсэн. Манай улсын хөгжлийн стратеги гурван 10 жилийн бодлого нь шинэ сэргэлтийн бодлого юм. Энэ бодлогын ажил бодит ажил хэрэг болоход залуучуудын оролцоо чухал. Орон нутагт ажилгүйдэл их, инфляци, валютын өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй. Монгол Улсын нийт хүн амын 70 хувийг залуучууд бүрдүүлдэг. Тиймээс ч энэ удаа “Шинэ сэргэлт” залуучуудын уулзалтаа Баян-Өлгий аймгийн залуучуудтай хийж байна.

"Шинэ сэргэлтийн бодлого"-д иргэн бүр оролцсоноор эдийн засгийг ойрын жилүүдэд 150 их наяд төгрөг хүртэл тэлэх боломжтой. Монгол Улс далайд гарцгүй улс. Үүнийг нөхөхийн тулд боомтын шинэчлэл хамгийн чухал. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг шинэчилж, чөлөөт бүсийг идэвхжүүлэх, хүчтн чадлыг нь нэмэгдүүлэх ажлыг эхлүүлнэ. Тиймээс "Шинэ сэргэлтийн бодлого"-д улс орны ирээдүй болсон залуус сэтгэл, зүтгэлтэйгээр оролцоход залуучууд манлайлах ёстой. Ирээдүйд оруулж буй журам үүрэг, чухал асуудал юм. Ингэж чадвал бид ойрын жилүүдэд Монгол Улс дараагийн түвшинд гарч чадна.

Баян-Өлгий аймгийн хувьд 41 мянган ажилгүй иргэн байгаа бөгөөд залуучуудын хувьд аймаг, орон нутагтаа ажиллахад цалин, хөлс бага байдаг. Үүний улмаас ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байдаг талаар дурдаж байлаа.

М.Нурдос:

-Улаанбаатарыг бодвол түгжрэл, бухимдал орон нутагт байхгүй. Хөдөө орон нутагт залуучууд өөрсдөө хичээж, биеэ дааж чадвал аймгийн төв, Улаанбаатар гэсэн ялгаа байхгүй, адилхан хөдөлмөрлөж болно. Ажлын байр нь ч мөн бий. Гол нь залуучууд өөрсдөө хийе гэсэн хүсэлтэй байх ёстой.

Миний хувьд сургуулиа төгсөөд, Улаанбаатарт ажиллах бус орон нутагтаа ажиллах хүсэлтэй байсан учраас ирээд, ажлаа хийгээд явж байна. Залуучууд өөрсдөө л орон нутагт ажиллах хүсэлтэй байж, бас хичээх хэрэгтэй байна.

 

Х.Худайберген:

-Орон нутагт ажиллах олон давуу тал байдаг. Сургуулиа төгсч ирээд, одоогоор түр орон тооны ажилтан хийж байна. Орон нутагт ажлын байр хомс байдаг нь залуучууд орон нутагтаа ирж ажиллахад хүндрэлтэй санагддаг. Ялангуяа хөдөлмөрийн хөлсний хэмжээ маш бага байдаг нь залуучууд орон нутагт ирж ажиллах сонирхлыг бууруулдаг гэж бодож байна. Гэхдээ цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлбэл залуучууд орон нутагтаа ирж ажиллах нь нэмэгдэх байх.

Сергозы Айтон:

-Миний хувьд цаг уурын мэргэжлээр боловсрол эзэмшиж, одоо орон нутгийнхаа Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнээр ажиллаж байна.

Сургуулиа төгсөхөд Улаанбаатарт ажиллах санал ирсэн ч орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар ирж, ажилласан. Ажлын хувьд сэтгэл хангалуун байдаг ч хөдөлмөрийн хөлсний хэмжээ бага санагддаг. Залуучуудын хувьд ажлын байрны хомсдолтой байдаг ч хийе гэсэн хүсэл байвал ажил олдоно гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж