НӨАТ-ын урамшууллын сугалаа аз уу, луйвар уу? | News.MN

НӨАТ-ын урамшууллын сугалаа аз уу, луйвар уу?

НӨАТ-ын урамшууллын сугалаа аз уу, луйвар уу?

НӨАТ-ын урамшууллын сугалаа аз уу, луйвар уу?

НӨАТ-ын хуулийг шинэчлэн баталснаар далд эдийн засагт эргэлдэж байсан хөрөнгө ил болсон. 2016 онд АН-ын засгийн үед НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, иргэдэд худалдаж авсан барааных нь хоёр хувийг буцаан олгож, гадна сард нэг удаа урамшууллын сугалаа зохион байгуулах болсны үр дүн байлаа. Энэ хугацаанд хамгийн өндөр дүнтэй буюу 500 сая төгрөгийн азтан 2017 онд тодорсон байдаг.

Тэрхүү супер азтан бол "BSB" сервис компанийн хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй. Тэрбээр гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг худалдан аваад азтан болсон тухайгаа хэлж байв.

НӨАТ-ын урамшууллын сугалаа анх гарах үеэр сар бүр саятан тодорч, бараг хүн бүр их, бага хэмжээгээр азтан болсноо олон нийтийн сүлжээнд хуваалцдаг байв. Тэр ч бүү хэл нэг иргэн 37 удаа азтан болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан удаатай.

Гэтэл одоо их сайндаа л гурван сая төгрөг хождог болсон байна. Иргэд "НӨАТ гэдэг нь нэг өдөр аз таарна гэсэн үг" гэж хошигнох болсон. Тиймээс иргэдийн хувьд сугалааны тохиролд найдахаас илүүтэй олон тооны баримт бүртгүүлж, буцаан олголтоо өндөр дүнтэй авахыг илүүд үзэх болсон.

НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан болсон эрхмүүдийг эргэн сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн нэг азтан тодорч байв. Мөн аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн НӨАТ-ын баримтын сугалаагаар супер шагналын тохирлын дугаар 34462914 гарч, 90 сая төгрөгийн азтан тодорсон байдаг. НӨАТ-ын  урамшууллын сугалааны супер азтануудын талаар товч сонирхуулъя.

225 САЯТНААР ӨНДӨР НАСТАН ТОДОРЧ БАЙЖЭЭ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлын супер азтан буюу 225 сая төгрөгийн азтан тодорсон юм. 63030046  сугалааны дугаартай супер азтанаар өндөр настан тодорсон бөгөөд азтаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж тухайн үед албаныхан нууцлаж байлаа.

“Супер азтанаар тодорсон өндөр настанд батламж гардуулаагүй. Учир нь, Цагаан сарын баяр амралтын өдрүүд таарч, батламж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулахаа больсон” талаар албаныхан мэдээлж байлаа.

“15 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАЛТААР 100 САЯ ТӨГРӨГ ХОЖИВ”

НӨАТ-ын сугалааны 100 сая төгрөгийн азтанаар Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдулам тодорсон. “Охиноо хараад гэртээ байдаг миний хувьд сэтгэл маш өндөр байна. НӨАТ-ын урамшууллын сугалаанд итгэдэггүй байсан, 100 сая төгрөг хожоод, өөрийн биеэр үнэн гэдгийг мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэж тухайн үед ярьж байв. Тэрбээр “Вива сити" хороололд байрлах “Makoto Shop” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болсон юм.

“ЗАЙРМАГ, УНДАА ХУДАЛДАН АВЧ, 500 САЯЫН АЗТАН БОЛСОН”

НӨАТ-ын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтанаар “BSB” сервис компанийн хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард тодорсон. Түүнд 500 сая төгрөгийн батламжийг 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сангийн дэд сайд Х.Булгантуяа гардуулан өгсөн байдаг. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг, ундаа зэргийг худалдан аваад азтан болсон тухайгаа ярьсан байдаг.

Тэрбээр азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Анх сугалааны тохирол явагддаг орой манай нөхөр шууд нэвтрүүлэг үзээд, “Чи сугалаанд мөнгө хожсон байна уу” гэсэн. Тухайн үедээ би “Мөнгө хожоогүй байна” гэсэн. Тэгээд өглөө нь НӨАТ-ын системээ шалгасан чинь 20 мянган төгрөг хожсон байсан. Анх удаа 20 мянган төгрөг хожлоо гээд баяртай байлаа. Тэгсэн нөгөөдөр нь над руу Татварын ерөнхий газраас нэг хүн залгаад “Та НӨАТ-ын баримтаа шалгаж үзээд, буцаад холбогдоорой" гэсэн. Би НӨАТ-ын баримтаа шалгасан чинь бүр нүдэндээ итгэмээргүй тоотой мөнгө хожсон байсан” гэж хэлж байв.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙ 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН БОЛЖЭЭ

Өнгөрөгч 2018 онд НӨАТ-ын урамшууллын 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд болсон билээ. Сугалааны тохирлоор 50 сая төгрөгийн нэг супер азтан тодорсон юм.

Супер шагнал болох 50 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Наран сум буюу хилийн сумаас ирсэн хөгжлийн бэрхшээлтэй Г.Батцэцэг гэдэг бүсгүй хожсон байдаг. Тэрбээр аав, ээжийнхээ хамт Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв дээр ирж, шагналын батламжаа гардаж авчээ.

СУВИЛАГЧ ЭМЭГТЭЙ 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАНААР ТОДРОВ

Өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард НӨАТ-ын 50 сая төгрөгийн урамшууллын сугалааны азтанаар Э.Туул тодорсон. Тэрбээр “Би сувилагчаар 19 дэх жилдээ ажиллаж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг. Энэ ажлын минь буян ирж, азтан болсон юм болов уу гэж бодож байна. Би өнгөрсөн сард 1700 төгрөгийн үнэтэй “Амтлаг” тараг зээ охиндоо авч өгөөд, азтан боллоо. Би одоогоор гэр хороололд амьдарч байна. Тийм учраас хожсон мөнгөөрөө байр авна гэж бодож байна. 50 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаж байна” гэж сэтгэгдлээсээ хуваалцаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-21 103.57.95.138

ЛУЙВАР, ЛУЙВАР, ЛУЙВАР.
нэг ч удаа сугалаа таараагүй, олон жил болж бнаааа

Avatar

Zochin 2022-03-21 66.181.170.73

Luivar luivar. Eniigee bolimoor yum. Irgediikhee bykh l asuudliig sugalaagaar shiideed suuj bdg uls manaikhaas uur baikhgyi baikhoo zailuul.

Avatar

зочин 2022-03-21 122.201.22.198

Луйвар. Сугалаа явуулахад зарцуулдаг зардлаа 2 хувь дээрээ нэмчихэд л арай шударга, хүмүүст ч таалагдаад явчихна.

Avatar

Эннг 2022-03-21 139.5.217.195

Энэ луйвраа болих хэрэгтэй яахлаараа заримд нь 20 гучин удаа таардаг заримд нь нэг ч удаа таардаггүй юм

Avatar

Irgen 2022-03-21 66.181.184.63

Ene balai yumaa bolioch ee

Avatar

Зочин 2022-03-21 203.91.115.52

сугалааны бөмбөлөгийг эфирт жигнээд яг ижил хэмжээтэйг хийж шалгаруулалт явуулахыг шаардаж байна

Avatar

mgl 2022-03-21 192.82.88.97

sain ugdug baijee, odoo ch onigoo bolson

Avatar

Зочин 2022-03-21 202.72.242.141

Нөат бол ерөөсөө сугалаа явуулаад байх орлого биш. 100% буцаан олгогдох ёстой мөнгө. Нэмж олсон ашгийн хэмжээг тодорхойлох л механизм шүү дээ

Avatar

иргэд олон түмэн 2022-03-21 59.153.113.78

Сар болгон өөрсдөө азтанаар тодордог үнэхээр азтангууд шүү?

Avatar

Зочин 2022-03-21 202.9.40.4

Анхандаа ПИАР хийж хүүхэд мүүхэдтэй, гадаадад явж сурах гэж байгаа хүмүүсийг АЛБААР тодруулж сугалаанд иргэдийг итгүүлэх аян өрнүүлсэн. Тэр хоорондоо, түүнээс цааш дан луйвар болсон шүү дээ. Учир нь хүмүүс баримтаа бүртгүүлээд эхэлсэн, бүртгэгдэх ёстой баримтын хувь нь тооцоолсон хэмжээндээ очсон гэсэн үг л дээ. Энд ч гэсэн 2017, 2018 он л гэж байгаа биз дээ. Ядаж сүүлийн 6 сард юу болов? Ковидын үеэр яаж луйвар болов. Яагаад супер азтан байхгүй болов гээд зөндөө асуулт байна даа.

Avatar

Зочин 2022-03-21 66.181.180.139

Супер шагналын азтан, 3 саяас дээш төгрөгийн азтан шалгарахгүй биш шалгаруулахгүй байна гэдэг нь өөрөө энэ сугалаа цаанаасаа удирдлага, тохируулгаар хийж байна л гэсэн үг дээ.

Avatar

Зочин 2022-03-21 103.9.90.100

ингээд харахаар азтан болж байгаа нь юм шиг. 37 удаа азтан болсон гэхээр луйвар ч юм шиг

Avatar

Зочин 2022-03-21 124.158.67.88

Энэ сугалаанд итгэж байна. Маанаг хүмүүс шударга ажил, шударга бус ажлыг ялгадаггүй. Автомат систем луйвар хийдэггүй юм.

Avatar

зочин 2022-03-21 64.119.25.201

Олон юм нуршилгүй зүгээр л 10% буцаан олголтоо авья.хожиж аз таардаг нь тусгай салааныхан байх!

Avatar

ҮНЭН 2022-03-21 103.229.120.116

ЛУЙВАР

Avatar

Зочин 2022-03-21 202.21.109.58

Olon hund taraaagch neg s daad 500 ntr bol buur shal sonin sanagdaj bn shuu tegsn olon hund 20-30 yadaj soh tolbor ni toluul humuus ih bayarlanda

Avatar

Зочин 2022-03-21 66.181.161.89

hulhi sugalaa

Avatar

АЗ ИВЭЭГ 2022-03-21 66.181.161.39

АЗ ИВЭЭГ

Avatar

Зочин 2022-03-21 202.55.188.35

Яахав хэд хэд 30.50 хожиж байсан байсан

Avatar

зочин 2022-03-21 66.181.166.196

Луйвар ш дээ

Avatar

Зочин 2022-03-21 202.55.188.109

Ийм луйварт хууртааd эвлэрээд сууж байдаг тэмцэж зогсоож чаддаггуй хүлцэнгүй ард түмэн үүрд луйвардyyлаад шулуулаад амьдар даа!

Avatar

Зочин 2022-03-21 64.119.18.89

Sangiin yamnii tsunha barigchidiin dargadaa doligonoj hiisen Tatvariin shinechlel geh budilaanii ur dun! Irgediig shuldag irged l hohirdog

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж