Вьетнам сурагчдыг интернэтээс холдуулна

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Вьетнам сурагчдыг интернэтээс холдуулна

Вьетнамын нийслэл Ханой хотноо сургуулиудын ойролцоо интернэт кафе нээх зөвшөөрөл өгөхгүй. Мөн нэг сарын дотор сургуульд 200 метрийн ойр зайтай кафенуудыг нүүлгэх тушаал гаргажээ.

Хүүхдүүд интернэтийн тоглоомд хэт автан сургуулиа орхих явдал их болсон байна. Мөн оройн 11 цагаас өглөөний зургаа хүртэл интернэт кафенуудыг хаадаг болгох журам гаргаж байна.

Мөн интернэт кафенууд порно материалыг шүүн хаадаг программаар тоноглогдсон байх ёстой. Ер нь бол Вьетнамыг улс төрийн болон бусад материалуудад хяналт хийдэг 25 орны тоонд Google оруулсан байгаа. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага Вьетнамыг интернэтийн дайсан гэж нэрлэсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж