Герман улс Катартай байгалийн хийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Герман улс Катартай байгалийн хийн гэрээ байгууллаа

Герман улс Катартай байгалийн хийн гэрээ байгууллаа

Европын хамгийн том эдийн засгийн асуудал бага багаар шийдэгдэж байна. Герман улс ОХУ-аас байгалийн хийн хувьд хараат байхгүйн тулд Катартай урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж албаны хүн мэдээлэв.

Орос улс Германд хамгийн том хийн нийлүүлэгч байсан. Германы эдийн засгийн сайд Роберт Хабек хөрш Украин руу довтолсноос хойш Оросоос эрчим хүчний хараат байдлыг бууруулах хэд хэдэн санаачилга гаргасан байдаг. Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани өнгөрсөн Ням гаригт эдийн засгийн сайд Хабектэй уулзаж, хоёр талын харилцаа, ялангуяа эрчим хүчний салбар дахь харилцааг сайжруулах талаар ярилцсан байна.

Хабек мөн Катарын Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн сайд Саад Шерида аль-Каабитай уулзаж, дэлхийн хамгийн том байгалийн хийн экспортлогч Катар болон Германы эрчим хүчний харилцаа, хамтын ажиллагаа, түүнийг сайжруулах арга замын талаар ярилцсан гэж мэдэгдэлд дурджээ. Талууд удаан хугацааны гэрээг Ням гаригт байгуулсан байна.

Германы канцлер Олаф Шольц хоёрдугаар сарын сүүлээр шингэрүүлсэн хийн хоёр шинэ терминал барихаа зарласан. Учир нь Герман улс Оросын хийнээс хэт хамааралтай гэж шүүмжлэгчид хэлж байсан юм. Шинэ терминалуудыг хойд Германы Брунсбуттел, Вильгельмшавен хотуудад байрлуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж