“Keeping up with Kardashians” шоуны од Клое Кардашиан өчигдөр (2022.03.20) “Van Nuys” нисэх онгоцны буудалд хувийн онгоцтойгоо газардсан. Тэрбээр экс хүргэн ах Кэнье Уэстийн брэнд пүүз болох “Yeezy 350” өмссөн байсан нь сэтгүүлчдийн дуранд өртжээ. Энэ үйлдлээрээ Клое асуудалд орсон хүргэн ахаа дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Өдгөө 44 настай реппер Кэнье дөрөвдүгээр сарын 3-нд болох "Грэмми" шагнал гардуулах ёслолд оролцох нэрсийн жагсаалтаас хасагдсан. Учир нь Ким Кардашиан болон түүний найз залуу Пит Дэвидсон нарын эсрэг зохимжгүй үйлдэл цахим орчинд гаргасан тул ийн "Грэмми"-д оролцох боломжгүй болжээ.
“Yeezy” брэнд нь Германы спорт хувцас үйлдвэрлэгч “Adidas” компани болон АНУ-ын реппэр, дизайнер Кэнье Уэстийн хамтарсан бүтээл юм. Тэд хамтын ажиллагааныхаа хүрээнд цамц, өмд, оймс, эмэгтэй гутал, шаахай зэргийг үйлдвэрлэжээ. Анхны "Boost 750" загварын пүүз 2015 онд худалдаанд гарч байв.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ