Бээжин Украинд зэвсэг бус хүмүүнлэгийн тусламж илгээнэ | News.MN

Бээжин Украинд зэвсэг бус хүмүүнлэгийн тусламж илгээнэ

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Бээжин Украинд зэвсэг бус хүмүүнлэгийн тусламж илгээнэ

Бээжин Украинд зэвсэг бус хүмүүнлэгийн тусламж илгээнэ

Хятадаас АНУ-д суугаа дээд төлөөлөгч Бээжингийн зүгээс ОХУ руу зэвсэг нийлүүлж байгаа гэх гүтгэлгийг няцаажээ. Мөн Москватай эдийн засгийн харилцаатай байгаагаа үгүйсгээгүй бөгөөд хамгаалсан байна.

Бээжин ОХУ-д цэргийн тусламж үзүүлэх хандлагатай байна гэснийг худал мэдээлэл хэмээн тодорхойлсон Элчин сайд Чин Ган өнгөрсөн Ням гаригт “CBS” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр тус ярилцлагадаа Бээжин дөрвөн долоо хоногт үргэлжилж буй мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд хүмүүнлэгийн тусламж илгээж байна гэж мэдэгдэв. "Хятадын хийж байгаа ажиллагаа аль нэг тал руу зэвсэг, сум биш хоол хүнс, эм тариа, унтлагын уут, хүүхдийн сүүн тэжээл илгээх явдал бөгөөд бид дайны эсрэг байна" гэж Чин хэлжээ.

Мөн Оросын Украин дахь үйлдлийг буруушаахгүй байгаа Хятадад дэлхий нийтээс шахалт үзүүлж байна. Ингэснээр Хятад улс зарим талаараа барууны хориг араг хэмжээтэй нэгдэхээс аргагүйд хүрчээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Баасан гаригт хоёр цаг үргэлжилсэн дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Тус уулзалтаар Москвад үзүүлэх аливаа дэмжлэгийн үр дагаврыг Бээжин хүртэж болохыг Жо Байден анхааруулсан байна.

Эх сурвалж: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бусдын газар нутгыг дээрэмдэн эзлэгч Путлерт тусласны хариуг бурхан тэнгэр барьжээ 2022-03-21 202.55.188.104

"133 зорчигчтой China Eastern Airlines компанийн Boeing 737 онгоц осолджээ" Бусдын газар нутгыг дээрэмдэн эзлэгч Путлерт тусласны хариуг бурхан тэнгэр барьжээ

Avatar

Ovgon 2022-03-21 64.119.16.177

путлерийн орос ч хөлгүй намагт нам суулаа да ккк. одоо дайраад гүйцээх гэхээр дийлэхгүй, бууж өгөөд гарах гэхээр путлерийн нэр хүнд шалан доор уначих гээд ёстой наашаа ч үгүй цаашаа ч үгүй амь тавих дээрээ тулчихлаа ккк. ЗХУ афганы дайны зардал ачаалалаа дийлэхгүй сүйрсэн, одоо путлерийн ачаар умхий фашист орос украйн гэх хавханд амь тавих нь тодорхой боллоо, тулалдаад дийлэхгүй аргаа барсан путлер бууж өгч энхийн хэлэлцээ хийж амиа аврахаар шийджэн хахаха.

Avatar

Зочин 2022-03-21 202.9.40.4

Харин Монгол Улс Батүүл болон түүний New Ork армийг илгээнэ:)

Avatar

Зочин 2022-03-21 202.9.46.8

Барууныхан бол з****г, долларын тусламж л илгээгээд байгаа.

Avatar

Мушган гуйвалах нь даалгавараа биелүүлж байгаа хэрэг үү? 2022-03-21 139.5.216.137

Ши даргын хэлсэн үгийгн утгыг жаахан ухаад эргэцүүлж бодвол маш соёлтойгоор нэгэдэхгүй гэдгээ хэлчихсэн. Үнэхээр хэлсэн үгийн утга агуулгыг ойлгоогүй юу? ойлголооч зориудаар мушгиж бичиж байна уу? гэдэг сонин. Иргэдээ юм ойлгахгүй гэж доромж хандаад байна уу? гэлтэй.Ойлгохгү нэгэн байхад ойлгохын дээдээр ойлгох хэлний мэдлэгтэй боловсролтой сэхээтнүүд бий шүү

Avatar

Зочин 2022-03-21 202.9.46.1

Хятад улс коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд тэг бодлого, яаралтай хорио цээрийн бодлого баримталж, COVID-19-тэй тэмцэхийн тулд өөрийн вакцинд найдаж байлаа. Харамсалтай нь Хятадын вакцинууд бусад бүх вакцинаас үр дүн муутай байв. Дээр нь Хятадын хорио цээрийн стратегийн үр дүнд хүн ам өмнөх омгуудаас дархлаагүй болсон тул вирус одоо түймэр мэт тархаж байна.

Саяхан The Times сонинд мэдээлснээр: «Омикроны омгийн дэгдэлтийн улмаас Бээжин, Шанхай, Шэньжэнь зэрэг Хятадын муж, хо

Avatar

Зочин 2022-03-21 66.181.190.125

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Баасан гаригт хоёр цаг үргэлжилсэн дээд хэмжээний уулзалт хийсэн юм.

Тус уулзалтаар Москвад үзүүлэх аливаа дэмжлэгийн үр дагаврыг Бээжин хүртэж болохыг Жо Байден анхааруулсан байна.

Avatar

Зочин 2022-03-21 202.55.191.194

Хятад ч дэлхийн хоёрдугаар дайнд АНУ яаж тоглож байсан тэрэн шиг л тоглож байна даа, Оросд ч туслаад, Украйнд ч туслаад дотроо Орос улам суларч байгаад нь баярлаад л

Avatar

Оросгүй үгүй бол Хятадыг АНУ тоохгүй 2022-03-21 66.181.190.125

Орос Хятад евроАзийн орнууд эвтэй байх нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж