Хятадаас АНУ-д суугаа дээд төлөөлөгч Бээжингийн зүгээс ОХУ руу зэвсэг нийлүүлж байгаа гэх гүтгэлгийг няцаажээ. Мөн Москватай эдийн засгийн харилцаатай байгаагаа үгүйсгээгүй бөгөөд хамгаалсан байна.
Бээжин ОХУ-д цэргийн тусламж үзүүлэх хандлагатай байна гэснийг худал мэдээлэл хэмээн тодорхойлсон Элчин сайд Чин Ган өнгөрсөн Ням гаригт “CBS” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр тус ярилцлагадаа Бээжин дөрвөн долоо хоногт үргэлжилж буй мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд хүмүүнлэгийн тусламж илгээж байна гэж мэдэгдэв. "Хятадын хийж байгаа ажиллагаа аль нэг тал руу зэвсэг, сум биш хоол хүнс, эм тариа, унтлагын уут, хүүхдийн сүүн тэжээл илгээх явдал бөгөөд бид дайны эсрэг байна" гэж Чин хэлжээ.
Мөн Оросын Украин дахь үйлдлийг буруушаахгүй байгаа Хятадад дэлхий нийтээс шахалт үзүүлж байна. Ингэснээр Хятад улс зарим талаараа барууны хориг араг хэмжээтэй нэгдэхээс аргагүйд хүрчээ. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Баасан гаригт хоёр цаг үргэлжилсэн дээд хэмжээний уулзалт хийсэн юм. Тус уулзалтаар Москвад үзүүлэх аливаа дэмжлэгийн үр дагаврыг Бээжин хүртэж болохыг Жо Байден анхааруулсан байна.
Эх сурвалж: THE KOREA TIMES
Холбоотой мэдээ