Байден Украины ерөнхийлөгчийн урилгаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Байден Украины ерөнхийлөгчийн урилгаас татгалзав

Байден Украины ерөнхийлөгчийн урилгаас татгалзав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Баасан гаригт Польш улсад айлчилна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдлээ. Тэрбээр Орос улс Украины эсрэг үндэслэлгүй дайн үүсгэсэн асуудлаар олон улсын хариу арга хэмжээ авах талаар ярилцана гэв. Киевийн албаны хүмүүс АНУ-ын ерөнхийлөгчид нээлттэй урилга ирүүлсэн хэдий ч Жо Байден Европт хийх айлчлалынхаа үеэр Киевт очихгүй гэж Жен Псаки мэдэгдлээ.

Түүнчлэн өнөөдөр (2022.03.21) Жо Байден болон Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Италийн ерөнхий сайд Марио Драги, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нар утсаар ярьж, Оросын талтай холбоотой хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

Польш улсад айлчлахын өмнөх өдөр тэрбээр Брюссельд НАТО-гийн холбоотнууд, “Их 7”-гийн удирдагчид болон Европын холбооны удирдагчидтай уулзахаар болжээ.

Украины ерөнхийлөгч Зеленскийн дипломат зөвлөх Игорь Жоква “Польш, Чех, Словени улсын ерөнхий сайдууд Киевт айлчилж, ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан. Яагаад Жо Байден ч бас ирж болохгүй гэж” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж