Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Хөх ордонд суухгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Хөх ордонд суухгүй

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Хөх ордонд суухгүй

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёл ирэх тавдугаар сард тангаргаа өргөснийхөө дараа Хөх ордонд суухгүй гэнэ. Тэрбээр Хөх ордны уулархаг бүсэд орших сууцанд биш, Сөүлийн төв хэсэгт байрлах Батлан хамгаалах яамны хашаанд төвхнөхөөр төлөвлөжээ.

Тэрбээр "Ард түмэнтэйгээ илүү ойр харилцаатай байхын тулд Хөх ордныг орхих шийдвэр гаргасан" гэж тайлбарласан байна. Гэвч түүний шийдвэр дахин төлөвлөлтийн эсэргүүцэгчдийн хардлага, шүүмжлэлтэй тулгарчээ. Хөх ордны тэргүүн дураараа нүүж суух нь Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлыг дорд үзэж буйн илрэл бөгөөд хэрэгцээгүй зардал гаргаж, оршин суугчдын хувийн өмчийн эрхийг зөрчинө гэж эсэргүүцэгчид маргажээ. Юн Сок Ёлын төлөвлөгөөнд 50 орчим тэрбум вон зарцуулагдахаар байгаа аж.

Ерөнхийлөгчийн албан сууцыг нүүлгэх нь Юн Сок Ёлын сонгуулийн гол амлалтуудын нэг юм. Тэрбээр ирэх тавдугаар сарын 10-нд тангаргаа өргөснөөр таван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажиллана. Юн Сок Ёл нь албан үүргээ шинэ сууцнаас эхлүүлнэ гэж өчигдөр мэдэгджээ. Харин Хөх ордныг олон нийтэд нээлттэй парк болгохоор төлөвлөсөн аж. Гэхдээ энэ талаараа ард түмний дунд санал асуулга явуулах аж.

Зарим хүмүүс түүнийг Сөүлийн төв хэсэгт ирснээр Хойд Солонгосын цөмийн аюулд өртөмтгий болгохоос гадна цар тахлын халдвараас сэргийлэх ёстой тул яаран шийдвэр гаргахгүй байхыг сануулжээ.

Хөх ордонд ерөнхийлөгчийн сууцаас гадна зөвлөхүүдийнх нь албан өрөө, хэвлэлийн хурлын танхим зэрэг багтдаг. Гэхдээ ерөнхийлөгчийн сууц бусдаасаа хэдэн зуун метрийн зайтай хол оршдог учраас заримдаа албаныхан түүнтэй уулзахын тулд дугуйгаар явж очдог гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж