АНУ, Хятад хоёрын аль нь олон тэрбумтантай вэ?

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

АНУ, Хятад хоёрын аль нь олон тэрбумтантай вэ?

АНУ, Хятад хоёрын аль нь олон тэрбумтантай вэ?

“Hurun” судалгааны хүрээлэнгээс дэлхийн баячуудын жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтаас харвал Хятад улс тэрбумтнууд, тэр дундаа эмэгтэй тэрбумтнуудын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Тодруулбал, тус хүрээлэнгээс Хятад улсад нийт 1133 тэрбумтан байна гэж мэдээлэв. Харин дэлхийн эмэгтэй тэрбумтнуудын 60-70 хувь нь Хятадад байдаг аж.

Хятадын тэрбумтны тоо АНУ-ынхаас гурав дахин хурдацтай өсөн нэмэгджээ. “Hurun” судалгааны хүрээлэн АНУ-д 716 тэрбумтан байна гэж тооцоолжээ. Гэхдээ АНУ-ын тэрбумтнууд болон компаниуд дэлхийд илүү нөлөөтэй байдаг аж. Манай гаригийн хамгийн хүчирхэг хоёр гүрэн нийлээд дэлхийн тэрбумтнуудын 55 хувийг бүрдүүлж байна.

Хамгийн олон тэрбумтантай гурван хот одоогоор бүгд Хятадад байна. АНУ-ын Нью-Йорк хот гуравдугаарт жагссан боловч Шэньжэнд гүйцэгджээ. Гэвч АНУ-ын тэрбумтнууд хөрөнгийн хэмжээгээрээ Хятадаас илүү байна. Тодруулбал, дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгийн 32 орчим хувийг АНУ эзэмшиж буй бол Хятад 27 хувийг эзэлж байна.

“Hurun” судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Руперт Хугеверф “Эдийн засгийн жинхэнэ хүч чинээлэг хүмүүсээс илүү компаниудын үнэ цэнээр хэмжигддэг. Үүн дээр АНУ асар том давуу талтай” гэжээ. АНУ-ын дөрвөн том компани болох “Apple”, “Microsoft”, “Amazon” болон “Alphabet”-ын нийт зах зээлийн үнэлгээ Хятадын хамгийн үнэ цэнтэй 500 компанитай тэнцэж буй юм байна.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж