С.Эрдэнэ: Ардчилсан нам Х.Баттулгыг хэзээ ч хүлээж авахгүй

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ: Ардчилсан нам Х.Баттулгыг хэзээ ч хүлээж авахгүй

С.Эрдэнэ: Ардчилсан нам Х.Баттулгыг хэзээ ч хүлээж авахгүй

УИХ дахь Ардчилсан нам (АН)-ын бүлгийн хуралдааны үеэр АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл өглөө.


Тэрбээр “Гэрчилгээ, тамга, тэмдэггүй хэсэг бүлэг этгээдүүд өөрсдийгөө АН гэж нэрлэн, намын даргын сунгаа зарласан. Үүнд хоёр хүн нэр дэвшээд, хөдөө орон нутгаар сурталчилгааны ажил хийгээд явж байна. Монгол Улс төртэй, хуультай улс юм бол өнөөдөр улсын бүртгэлд бүртгэлтэй, тамга тэмдэгтэй нам үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ асуудлаар бид удаа дараа шаардлага тавьсан ч үл тоон, олон түмний тархийг эргүүлэн, АН-ын дотоод эв нэгдлийг бусниулсан үйлдлүүд гаргасаар байна.

Ялангуяа АН-ын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар оролцож байгаа нь Монголд хууль ямар хэмжээнд хэрэгжиж байгааг харуулж байна. 

Үүнтэй холбоотойгоор АН-ын хаяг, тэмдэг, тамгыг хууль бусаар ашигласан эдгээр иргэдийг АТГ болон ЦЕГ-т шалгуулахаар өргөдөл гаргасан. Тодруулбал, өөрийгөө АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга гэж нэрлэж яваа И.Мөнхжаргал, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга гэх Б.Ган-Очир болон бусад хүмүүс зохион байгуулалттайгаар АН-ын туг тэмдгийг хууль бусаар ашиглан, даргын сунгаа зарласан учраас хуулийн байгууллагад өгч байна. Эрх барьж байгаа МАН-ын даргын зөвлөх Х.Баттулга нэр дэвшиж байгааг үнэхээр гайхаж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ыг хагалан бутаргах, нэр хүндийг нь унагаах, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа явуулсан. Энэ хүнийг Монголын төр, хууль хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл шалгахгүй байгаад гайхаж  байна. МАН-ын даргын зөвлөх хийгээд, өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалалтад оруулчихсан. Ийм хүнийг АН хэзээ ч хүлээж авахгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
20
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж