"Хоёр яамны сайдыг хурдан томил"

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

"Хоёр яамны сайдыг хурдан томил"

"Хоёр яамны сайдыг хурдан томил"

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй. Энэ хүрээнд шинээр байгуулагдах хоёр яамны зардлыг төсөвлөсөн. Тухайлбал, 2022 оны төсөвт Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад 4.3 тэрбум, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын багцад 1.8 тэрбум төгрөгийн зардалтай тусгагдсан билээ.

Хуулийн дагуу хоёр яам 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс албажиж, үүрэгт ажилдаа орох ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл тус хоёр яам хаана байрлах, ямар бүтэцтэй байх, хэн сайдаар нь ажиллах гээд тодорхойгүй байна.

МАН БОЛОВСОН ХҮЧИНГҮЙ БОЛЧИХСОН ЮМ УУ?

Энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хөндлөө. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Засгийн газар эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилсонгүй. Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болсон. Гэсэн ч хоёр өөр яамны сайд хавсарч үйл ажиллагаа явуулах нь хангалтгүй.

Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна. Эдийн засаг хөгжлийн яам өнөөдөр ажлаа бүрэн хийж байх ёстой. АН-ын үед Эдийн засаг, хөгжлийн яам ямар их бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж байсныг иргэд сайн мэднэ. УИХ-ын хоёр гишүүнийг тус хоёр яамны сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН боловсон хүчингүй болчихсон юм уу. Уг нь УИХ-ын гишүүн заавал сайд хийх шаардлагагүй. Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Хэвийн горимд шилжсэн тул Цар тахлын хуулийг яаралтай цуцлах хэрэгтэй. Улсын төсөв ямар ч хяналтгүй урсч байна. Цар тахлын хуулиар халхавчилж, төсвийн мөнгийг дур дураараа үрж байна. Энэ асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэв. 

Үүнээс гадна Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар хэн томилогдох вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна. Тэднийг УИХ-ын гишүүдээс томилох тухай ч хөндөгдөж буй. Гэхдээ шинээр байгуулагдах яамдыг авч явах сайд нар давхар дээлтэй байна гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Учир нь, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь давхар дээлтэй байх зохицуулалттай учраас дээрх хоёр яамны сайдыг гаднаас томилох уу, эсвэл Үндсэн хуульдаа “гар хүрч”, УИХ-ын гишүүдээс сонгох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна. 

Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтэд дээрх яам, агентлагуудыг байгуулахаар урсгал зардлыг ийнхүү төсөвт тусгасан боловч эдгээр байгууллагууд хэзээ байгуулагдах нь тодорхойгүй, бүтэц, орон тоо, чиг үүргийг тогтоосон эрх зүйн баримт бичиг батлагдаагүй байгааг анхааруулжээ.

Тодруулбал, “Шинээр байгуулах яам, агентлагийн чиг үүргийг одоо хэрэгжүүлж буй байгууллагуудын төсөвтэй уялдуулан, давхардах орон тоо, урсгал зарлагыг судалгаанд үндэслэн дахин тооцоолж, зардал бууруулах боломжтой” гэж онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж