495,682 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

495,682 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 206,373,796  төгрөгийн үнийн дүн бүхий 495,682 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +14.81%), "Ард кредит ББСБ" ХК (ADB +13.03%) болон "Ард Даатгал" ХК (AIC +12.84%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол зочид буудал" ХК (BNG -10.00%), "Айтүүлс" ХК (ITLS -6.08%) болон "Шарын гол" ХК (SHG -4.25%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 108,915 ширхэг нэгж эрхийг 32,087,062 төгрөгөөр арилжаалсан бол багцын арилжаанд нийт 3000 ширхэг үнэт цаас 291,770,000 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

ТOP-20 индекс  2.74% хувиар өсч, 37,648.17 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,395,622,223,339 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж