Toyota Иранд машинаа гарахаа болив

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Toyota Иранд машинаа гарахаа болив


Дэлхийн томоохон машин үйлдвэрлэгч Toyota концерн машинаа Иранд нийлүүлэхээ зогсоож байна. НҮБ ба ба АНУ, Европын холбооноос Иранд авч байгаа хориг арга хэмжээтэй холбогдуулан уг шийдвэрийг тус концерн гаргав.

Ирантай хамтран ажиллахаа зогсоож байгаа Японы анхны компани нь Toyota болсон байна. Энэ хориг уг концернд төдийлөн их хохирол авчрахгүй нь ойлгомжтой. Учир нь уг концерн 2008 онд Иранд 4000 машин экспортлосон бол 2009 онд дөнгөж 250 машин нийлүүлжээ. Энэ жилийн эхний хагаст 200 машиныг Иранд гаргасан байлаа. Mitsubischi Heavy Industries компани эхлээд Иранаас ирж байгаа захиалгыг хоригийн дагуу сайтар судлаад шийдвэрээ гаргана гэсэн байв. Nippon Steel ба JFE Holdings  концернууд Японы худалдааны яамтай томоохон захиалга бүрийн  талаар зөвлөлдөж байгаа гэж мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж