Япон улс АНЭУ-аас газрын тосны үнийг тэнцвэржүүлэхийг хүсэв

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Япон улс АНЭУ-аас газрын тосны үнийг тэнцвэржүүлэхийг хүсэв

Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса Арабын Нэгдсэн Эмират улсыг нефтийн үнийг тогтворжуулахад туслахыг уриалав. Учир нь Украины асуудлаас болж газрын тос, нефтийн үнэ огцом өссөн юм.

АНЭУ-д айлчилж байгаа Хаяаши өнгөрсөн Ням гаригт төрийн мэдлийн газрын тосны фирмийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд Султан Аль Жабертай онлайн уулзалт хийсэн байна.

Хаяаши Японы түүхий нефтийн импортын 30 орчим хувийг АНЭУ-аас авдаг гэж хэлээд, үнийн өсөлтөд санаа зовж буйгаа илэрхийлэв. Тэрбээр АНЭУ нь “OPEC Plus” бүлгийн томоохон гишүүний хувьд газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа баталгаажуулах замаар дэлхийн түүхий нефтийн зах зээлийг тогтворжуулахад хувь нэмрээ оруулахыг уриалав. Хариуд нь сайд Султан Аль Жабер зах зээлийг тогтворжуулах, нүүрстөрөгчөөс ангижруулах хүчин чармайлтаар Японд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж