"Хөгжлийн банкны асуудал өөр нэг луйврын систем болж болзошгүй"

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкны асуудал өөр нэг луйврын систем болж болзошгүй"

"Хөгжлийн банкны асуудал өөр нэг луйврын систем болж болзошгүй"

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2022.03.21/ мэдээлэл хийж байна. 


АН-ын бүлгийн дарга Д.ГАНБАТ:

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хяналт шалгалтын тухай хуулиар парламент дахь цөөнх, ард түмэн парламентаар дамжуулж хяналт тавих боломж нээгдсэн. Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байна. Гэвч ажлын хэсэг Хөгжлийн банкны бичиг баримтыг шалгах эрхгүй, байгууллагуудын нууцад хамаарах данс, тооцоог үзэх боломжгүй, зээл авсан компанийн удирдлагуудтай уулзах эрхгүй. Тиймээс хяналт шалгалт явуулах хууль эрхзүйн боломжгүй байна. Мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр дуудаж байцаах, шинжээч томилуулах эрхтэй болсноор энэ ажил цааш үргэлжилнэ. Өнөөдрийн байгуулагдсан ажлын хэсэг ингэж ажиллах боломжгүйгээ өөрсдөө мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь үр дүнтэй гэж үзээд, миний бие санаачилга гарган ажиллаж байна.

Хаврын чуулганаар анхны хяналтын түр хороо байгуулах санал гаргасан. Өнөөдрийн байдлаар 5-6 гишүүн гарын үсэг зурсан байна.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар Түр хороо нь нотлох баримтыг шинжлэн судлах, үнэлж дүгнэх, нээлттэй сонсголыг талуудын тэнцвэртэй байдлыг ханган явуулах замаар иргэний мэдэх эрхийг хангана гэж заасан. Тиймээс Түр хороог яаралтай байгуулах хэрэгтэй. УИХ-ын 19 гишүүн бүрдэж байж Түр хороо байгуулах боломжтой. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 49.7 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэж мэдэгдсэн нь 1.8 их наяд төгрөгтэй харьцуулахад өчүүхэн бага хэсэг нь юм. 2019 онд Хөгжлийн банкинд хийсэн аудитын шалгалтаар "Эрхзүйн зохицуулалт хангалтгүй, эрсдэлийн удирдлагын тогтолцоо бүрэн бүрдээгүй, банкны бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй байна. Хөгжлийн банк 2012-2016 онд тооцоо судалгаагүйгээр эх үүсвэр татаж, мөнгөн хөрөнгийн удирдлагыг зохисгүй хэрэгжүүлсний улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн. Төслийн үр дүнг үнэлэх шалгалт, шалгуур үзүүлэлт иж бүрэн бус, зээл олголтод мөрдөгдөж буй дүрэм хангалтгүй" гэх дүгнэлт гарсан. 

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэгт орсон АН-ын бүлгийн гишүүд уг банкийг маш том луйврын систем болжээ хэмээн дүгнэж байна. Цаашдаа ч хэлбэрээ өөрчилсөн, өөр нэг луйврын систем болон үргэлжилж болзошгүй байгаа тул үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж