"Худалдагч охин" шилдэг дүрийн шагнал хүртэв | News.MN

"Худалдагч охин" шилдэг дүрийн шагнал хүртэв

"Худалдагч охин" шилдэг дүрийн шагнал хүртэв

"Худалдагч охин" шилдэг дүрийн шагнал хүртэв

Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарсан талаар өмнө нь мэдээлсэн. Уг кино бүтээл "Шилдэг эмэгтэй гол дүр"-ийн шагнал хүртсэн байна.

Ж.Сэнгэдорж "Маш сайхан байна. Монгол кино дэлхийд гарна гэхээр монгол ахуй, монгол аж амьдрал нөгөө л морь малаараа гарна гэдэг бодлоосоо одоо ангижрах хэрэгтэйг энэ кино наадмаас мэдэрсэн болов уу. Монголын кино уран бүтээлчид дэлхийн соёлоос хоцролгүй мөр зэрэгцэн явж буйг гадаадын уран бүтээлчдэд мэдрүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Анхны олон улсын кино наадамд оролцож, дэлхийн 31 орны 954 киноноос "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагнал авна гэдэг нь монгол кино уран бүтээлчдэд үнэхээр том амжилт" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм. Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо болж, шилдэг бүтээлийн эздээ шалгаруулжээ.

Энэ удаа нийт 31 орны 954 кино бүтээл Осакагийн кино фестивальд өрсөлдсөн байна. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь “Худалдагч охин” кино. Тодруулбал, Солонгос, Египет, Араб, Хонгконг, Япон, Малайз, Филипин, Тайван, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг олон орны кино уран бүтээлчдийн кинотой өрсөлджээ.

"Худалдагч охин" уран сайхны кино 2021 онд нээлтээ хийсэн бөгөөд гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тоглосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-21 103.80.210.183

урлаг шүүдэг хүн алга. жүжигчид найруулагчид л өөрсдийгөө хөөргөөд нээг дэлхийд байхгүй юм хийгээд байгаа юм шиг сурталдаад байх юм. өөрсдийгөө тойруулаад л шагнал өгөөд өөрсдийгөө л ярьна. өөр хүн эдгээр махны үүлдэрийн малуудын талаа ярихгүй байгаа биз дээ.

Avatar

Gunj 2022-03-21 124.158.67.215

Баяр хүргне Амжилт мэргэжлийн хүн өөр шүү

Avatar

ganaa 2022-03-21 202.72.247.58

САЙХАН БАЙНА АА. БАЯР ХҮРГЭЕ. КИНОГ ТАНЬ ҮЗЭЖ АМЖААГҮЙГ УУЧЛААРАЙ. МОНГОЛ КИНО МАНДТУГАЙ.

Avatar

зочин 2022-03-21 66.181.166.196

Энэ урлагийнхан гэж худлаа нэг нэгнийгээ хөөргөөд л байх юм, хогийн чанаргүй юмаар хүний хармаа сэгсрэх санаатай шуналын хүүдийнүүдийн поопрох гэж замаа алдлаа шүү

Avatar

Зочин 2022-03-21 202.55.191.194

чаавас даа теле жүжиг хэмжээний юм хийчихээд кино гээд л шаагаад байх юм, ёстой Тунгалаг тамир дээр гардаг шиг гадныхан харвал ичиж үхмээр дамшиг даа гэж

Avatar

Зочин 2022-03-21 103.80.210.183

жилд нэг кино хийгээд л шилдэг кино гэж шалгаруулаад л хамаг шагналаа хамж өгөөд л сайхан тархита йхүмүүс шүү.

Avatar

Зочин 2022-03-21 122.201.21.243

Олон улсын наадамд 954 кино бүтээл дундаас шалгарч шагнал авсан гэж бичсэн байна даа, уул нь. Мундаг байнаа, амжилт хүсье.

Avatar

Irgen 2022-03-21 66.181.184.63

Bayar hurgeye.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж