Мета платформоос эрхлэн гаргаж буй “Meta’s virtual reality (VR)”-гээр өсвөр насныг эсвэл бага насны хүүхэд зохисгүй тоглоом тоглох, насны хязгаар давсан зүйлсийг ашиглахаас сэргийлж эцэг, эхийн хяналтын систем бий болгожээ. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ юу харж, сонсож буйг хянах боломжтой юм.
Тус систем нь Их Британийн засгийн газрын хүүхдүүдийг онлайнаар хамгаалах хууль тогтоомжийн дагуу бий болжээ. “Meta’s virtual reality (VR)” нь эцэг, эхчүүдэд дараах боломжуудыг олгож байна. Үүнд:
- VR-аас тодорхой программуудыг шууд түгжих боломжийг эцэг, эхчүүдэд олгох
- Өсвөр насныхныг Quest Store-оос тодорхой насанд тохиромжгүй программ татаж авах, худалдан авахыг хориглох
- Oculus мобайл аппликейшнээс хандах боломжтой "Эцэг, эхийн хяналтын самбар"-ыг идэвхжүүлэх, хэрэв насанд хүрэгчид болон өсвөр насныхан харилцан зөвшөөрвөл эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ бүртгэлтэй холбогдохыг зөвшөөрөх.
Эцэг эхийн хяналтын самбарыг идэвхжүүлснээр:
- Хүүхдийнхээ эзэмшдэг бүх программыг хянана
- Хүүхэд нь VR дээр худалдан авалт хийхэд мэдэгдэнэ
- Хүүхэд нь VR-д хэр их цаг зарцуулж байгааг мэднэ
- Хүүхдийнхээ Oculus Friends-ийн жагсаалтыг харж болно.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ