“Төсөвт тодотгол хийж, барилгын компаниудыг алдагдалгүй болго”

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

“Төсөвт тодотгол хийж, барилгын компаниудыг алдагдалгүй болго”

“Төсөвт тодотгол хийж, барилгын компаниудыг алдагдалгүй болго”

Улсын төсвөөр баригдаж буй барилгын компаниудын төлөөлөл өнөөдөр (2022.03.21) мэдээлэл хийж байна.

Цар тахлын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэл үүсч, иргэдийн амьжиргааны түвшин буурсан. Үүнтэй холбоотойгоор барилгын ажил явуулахад хүндрэл үүсч буй аж. Тиймээс компаниудын төлөөлөл үнийн өсөлтийг шийдвэрлэж, улсын төсөвт тодотгол хийхийг хүслээ.

Компаниудын төлөөллийн хэлж байгаагаар, Монгол Улсын барилгын салбарт ажиллаж буй 8000 гаруй аж ахуйн нэгж, 150 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна. 21 аймаг есөн дүүргийн хэмжээнд улсын төсвөөр баригдаж буй барилгын компаниудын зүгээс үнийн өсөлтийг шийдвэрлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлага хүргүүлж байна.

Тодруулбал, хугацаатай шаардлага хүргүүлж байгаа бөгөөд тайлбар өгөхгүй бол суулт зарлахаа мэдэгдлээ.

Мөн 2021-2022 онд улсын төсвөөр хийгдэж буй ажлын цалин хөлс, үнэлэмжийг нэмж өгөхийг барилгын компаниуд хүссэн юм. Хоёр яамны буруугаас болж барилгын салбарт уналт үүсч байна. Тиймээс Засгийн газар яаралтай энэ асуудлыг анхааралдаа авч, хариу арга хэмжээ авч өгөх хэрэгтэй гэв.

Одоогоор гүйцэтгэгч компаниуд эмнэлэг, сургууль, соёлын төв, нутгийн удирдлагын ордон барихад 600 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээгээд байна.

Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол барилгачид хугацаагүй суулт зарлаж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй гэж онцлов. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилгын ажил гүйцэтгэж байгаа ажлын төлөөлөл үнийн өсөлтийг бууруулахаас гадна цалин хөлс, тендерийн үнэлгээг шинэчлэхийг шаардлаа.

Барилгын компаниудын хийсэн судалгаагаар улсын төсвөөр хийх ажлын 109 тендерт хяналт тавихад 50.4 хувьд нь оролцогч огт ороогүй, 54 тендерт нь оролцогч ямар нэгэн байдлаар орж, 29 компани шалгарсан байна. Барилгын материалын үнэ нэмэгдэж байгаа энэ үед тендерт оролцох компани ч байхгүйг харуулж байна гэсэн юм.

Өнгөрсөн жил улсын төсвөөр ажил гүйцэтгэсэн компанийн 97 хувь нь алдагдалд орсон байна. Тиймээс тэдгээр компаниуд алдагдлаа нөхүүлэхийг хүсч байна. Үүний тулд ойрын хугацаанд улсын төсөвт тодотгол хийхийг шаардлаа. Хэрэв төсөвт тодотгол хийхгүй бол татвар төлөгчид дампуурахад хүрснийг ч мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж