Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2022.03.21) мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19 цар тахлын 35 шинэ тохиолдол батлагджээ. Үүнээс 18 нь Улаанбаатарт, 17 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй ажээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 565 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 хүний биеийн байдал нэн хүнд, 144 хүний биеийн байдал хөнгөн байна. Гэрийн нөхцөлд 1919 хүн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Холбоотой мэдээ