Дэвид Бекхэм инстаграм хаягаа Украины эмчид өгчээ

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Дэвид Бекхэм инстаграм хаягаа Украины эмчид өгчээ

Дэвид Бекхэм инстаграм хаягаа Украины эмчид өгчээ

Английн хөлбөмбөгч Дэвид Бекхэмын инстаграм хуудас 71.4 сая дагагчтай. Тэрбээр өөрийн инстаграм хуудсаа ашиглах эрхийг Харьков хотод ажилладаг эмчид шилжүүлжээ. Учир нь тэрбээр Оросын түрэмгийллийн үед ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг алдаршуулахыг хүссэн аж.

Харьков хотын Эх, нярайн эмнэлгийн дарга, хүүхдийн анестезиологич Ирина нь Бекхэмын интаграм хаягийг авсан даруйдаа бүтэн өдрийн турш дайн түүний багийн ажилд хэрхэн нөлөөлснийг харуулсан зураг, бичлэг нийтэлжээ. Тэрбээр довтолгооны эхний өдрүүдэд жирэмсэн болон дөнгөж төрсөн эхчүүдийг нүүлгэн шилжүүлсэн хонгил, нярай хүүхдүүдийг эмчилж буй эрчимт эмчилгээний тасаг болон НҮБ-ын хүүхдийн сангаас хүчилтөрөгчийн генератор хандивласан тухай бичлэгүүдийг хуваалцсан байна. Мөн дайны хоёр дахь өдөр мэндэлсэн Михайло хүү болон түүний ээж Янагийн талаар бичлэг оруулжээ. Михайло хүү амьсгалын бэрхшээлтэй төрсөн бөгөөд гэр орон нь дайны улмаас сүйдсэн байна.

"Манчестер Юнайтед" болон "Реал Мадрид"-ын тоглогч асан, өдгөө 46 настай Дэвид Бекхэм 2005 оноос хойш НҮБ-ын хүүхдийн сангийн элчээр ажиллаж буй юм. Тэрбээр дагагчдадаа хандан Украинд ажиллаж буй буяны байгууллагуудад хандив өргөхийг  уриалжээ. Тэрбээр “Таны хандивын ачаар хүнд нөхцөлд дөнгөж төрсөн нярай хүүхдүүд амьд үлдэж чадна” гэж хэлэв.

Эх сурвалж: CANBERRA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж