Японы зүүн хойд хэсгийн Фүкүшима мужид өнгөрсөн Лхагва гаригт 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтийн улмаас 12 мужийн хэмжээнд гурван хүн амиа алдаж, 180 гаруй хүн шархадсан байна.
Мияаги мужийн Широиси хотын буудлаас хоёр км зайд хурдны галт тэрэг замаасаа гарчээ. Тодруулбал, нийт 17 цуваа галт тэрэгний 16 нь замаасаа гарсан аж. Дотор нь сууж явсан 78 зорчигч болон багийн гишүүд гэмтэж бэртээгүй байна. Тэднийг замаас холдуулж аюулгүй болгохын тулд 14 хоног шаардагдана гэж Зүүн Японы төмөр замын “JR East” оператор мэдэгдэв. Галт тэргийг замаас холдуулах ажил өнөөдөр /2022.03.21/ эхэлсэн байна.
Ажилчид домкрат болон кран ашиглаж галт тэргийг замаас зайчлах бөгөөд дараа нь муж дахь бааз руу шилжүүлж, цаашдын шалгалтыг хийнэ гэв.
Уг ослын улмаас бизнесийн томоохон төв болох Токио болон Сэндай хоорондын чиглэлийн зарим галт тэрэгний үйл ажиллагаа зогсчээ. Төмөр замаас гарсан цахилгаан шон зэрэг тоног төхөөрөмжид гэмтэл учирсан тул галт тэрэг хэзээнээс хэвийн явж эхлэхийг мэдэхгүй байна гэж “JR East” мэдэгдэв. Сэргээн засварлах ажил дор хаяж гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх бололтой.
Эх сурвалж: JAPAN TODAY, KYODO NEWS