Хурд хэтрүүлээд саяар торгуулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

Хурд хэтрүүлээд саяар торгуулж магадгүй


Дэлхийн түүхэнд хамгийн том болох нэг сая ам.долларын торгуулийг  нэгэн швед эр төлөхөөр болж байна. Нэрийг нь зарлаагүй байгаа эл нөхрийг нэг сая доллараар торгохыг яллагч нар нь шаардлаа. Швед эр өөрийн машинаар Швейцарийн зам дээр  290 км/цагийн хурдтай явжээ.

Mercedes SLS AMG спорткарын 37 настай жолоочийг 120 км/цагийн хурд зөвшөөрөгдсөн зам дээр саатуулсан ба  тэрээр 170 км/цагийн хурдыг заагдсан хэмжээнээс хэтрүүлсэн байв. Швейцарийн хуулийн дагуу торгууль тогтооход хурдыг хэтрүүлсэн хэмжээ ба жолооны ард суугаа хүний баян тансаг байдал гол нөхцөл нь болдог ажээ.

Энэ жилийн нэгдүгээр сард тэд Ferrari Testarossa машинаараа 137 км/ц хурдалж тогтоогдсоноос  57 км/ц илүү гаргасан нутгийн саятанг 299 мянган франк буюу 290 мянган ам.долларын хэмжээний мөнгөөр торгосон байлаа. Одоо тэр швед эр түүний дээд амжилтыг эвдэх бололцоотой болсон ба хурд хэтрүүлсэн машинаа түр хугацаанд хураалгасан байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж