Наурызын барилдаанд улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.03.21-нд нийтлэгдсэн

Наурызын барилдаанд улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Наурызын барилдаанд улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Казак түмний үндэсний Наурыз баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглолоо.

Ийнхүү Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, улсын гарьд М.Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат,  улсын начин Ц.Сандагдорж үзүүрлэв. Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харъяат, улсын заан Ц.Одбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа. Харин дунд шөвгийн наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Нямсамбуу нар үлдэв.

Гуравдугаар сард дараах барилдаанууд болно.

  • Гуравдугаар сарын 26-нд “Бахдам гарамгай” барилдаан
  • Гуравдугаар сарын 27-нд аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж