6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг хаачсан бэ? | News.MN

6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг хаачсан бэ?

6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг хаачсан бэ?

6.5 сая еврогийн хээрийн эмнэлэг хаачсан бэ?

Монгол Улс цар тахлын үед 2020 оноос нэг дор 100 хүн хэвтүүлэн эмчлэх боломжтой, 6.5 сая еврогийн үнэ бүхий хээрийн эмнэлэг ашиглахаа зарлаж байв. Төсөвт зардлыг нь суулгаж, жишиг загварыг ч олон нийтэд танилцуулж байсан удаатай. Уг эмнэлэг улбар шар өнгөтэй, майхан шиг бүтэцтэй, дотроо мэс засал, халдварт, гэмтэл, дотрын тасагтай угсардаг байгууламж юм.

Одоогоос хоёр жилийн өмнө Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдын дэмжлэгтэйгээр Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг байгуулсан. Харамсалтай нь, уг эмнэлгийг ашигласан нь удаагүй, төсвийн мөнгө уйлдаггүй гэгч болжээ.

Жишигт нийцсэн стандарт хээрийн эмнэлэг нь суурин эмнэлгийн ашиглалтын зардлаас өндөр аж. Учир нь, хээрийн эмнэлэгт 100 ор дэлгэхийн тулд суурин эмнэлгийн 600 орны төсөв шаардлагатай. Иймд Монголд тохиромжгүй энэхүү үнэтэй байгууламжийн оронд аймаг, сумдын эмнэлгийг засварлаж, нэмэлт ор дэлгэх нь ашигтай байв.  Гэтэл зардал ихтэй, ашиглах боломжгүй хээрийн эмнэлгийг хэн ямар зорилгоор өндөр үнээр худалдаж авсан нь анхаарал татаж байна.

ХЭЭРИЙН ЭМНЭЛЭГ ГЭНЭТИЙН ГАМШГИЙН ҮЕД Л ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Өндөр зардалтай эмнэлэг байгууллаа гэхэд ажиллах хүний нөөцийн асуудал мөн гарч ирнэ. Хээр байрлан ажиллах хүн хүч дутмаг, тоног төхөөрөмжийн хувьд хүндрэлтэйг албаныхан онцолсон. 2020 онд цар тахлын үед ашиглана гэж хэлсэн ч бүс нутагт гэнэтийн гамшиг болох үед эмнэлгийн цогц үйлчилгээг үзүүлэх зориулалттай аж.

Урьдчилан сэргийлэх үзлэг, хагалгаа хийх зэрэг үйлчилгээ үзүүлэхэд хээрийн эмнэлэг ач холбогдолтой. Гэвч өвчтөн болоод эмч ажилчдын ариун цэврийг сахиулах, бие засах газар, угаалга, ариутгал гээд төвөгтэй зүйл олон бий.

Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг оронд газар хөдлөлт, үер гэх мэт байгалийн гамшигт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлж, зөөвөрлөх боломжтой хээрийн эмнэлэг ашигладаг. Хэрэв Монгол Улсад энэ эмнэлгийг байгуулбал үндсэн зорилгоос өөр чиглэлд тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Өнгөрсөн жил УОК-оос цар тахлын үед эмнэлгийн хүрэлцээ муудаж, хомсдолд орвол хээрийн эмнэлэгт иргэдийг тусгаарлан эмчилнэ хэмээн мэдээлсэн. Гэвч одоог хүртэл цар тахлаас шалтгаалсан өвчтөн тусгаарлан эмчлэх үйл явц ашиглалтад оруулаад алга болсон эмнэлэгт өрнөөгүй.

Угтаа аль нэг аймаг, суманд гэнэтийн гамшигт үзэгдэл гарлаа гэхэд ОБЕГ хээрийн эмнэлгээ ажиллуулна. Түр зуурын эмнэлэг учраас хүнийг эдгэртэл хэвтүүлэх албагүй. Анхан шатны тусламж, үйлчилгээг л цаг алдахгүй үзүүлнэ. Монголд ийм байгууламж ойрын хугацаанд хэрэгтэй байсан уу?

МОНГОЛ УЛС ЭМНЭЛГИЙН БИШ, ЭМЧИЙН НӨӨЦГҮЙ БОЛЖ БАЙНА

Нэг сарын өмнө Монголд цар тахлын дөрөвдүгээр давлагаа хүчээ авсан. Харин одоо хоногт батлагдах тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж буурлаа. Эсрэгээрээ томуу, томуу төст өвчнөөр өвдөх бага насныхан их байгааг ЭМЯ анхааруулсан. Энэ цаг мөчөөс хөөн үзвэл бидэнд хээрийн эмнэлэг биш, эмч ажилтан, мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй байгаа юм. Яам, мэргэжлийн агентлагууд ч эмнэлгийн салбарт хүний нөөцийн дутагдал үүсч байгааг мэдэгдсэн. Тийм байхад 6.5 сая еврогоор үнэлэгдэх хээрийн эмнэлэг ямар хэрэгтэй байсныг хэлэх хүн олдсонгүй.

Тусламж, хандив, улсын төсөвт тусгасан мөнгөний нэг хэсгийг үргүй зарсан жишээ энэ. Тэнд дэлгэсэн тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд өгсөн байлаа гэхэд үндсэн байгууламжийг хаачсан нь бүрхэг. Төсвийн мөнгөөр үрэлгэн зардал гаргасан буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох ёстой байтал энэ талаар ярих, мэдээлэл өгөх хүн ч алга.

Дотоодод оруулж ирсэн, евро стандартын, 100 хүн хүлээж авах хүчин чадалтай, 6.5 сая еврогийн үнэтэй хөдөлгөөнт хээрийн эмнэлэг яагаад ашиглагдахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байна. Үнэлгээ өндөр уг эмнэлгийг ашиглах эрх, мэдэл аль нэг шатандаа гацсан байж ч болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-03-21 192.82.69.51

Гамшгийн үед иргэн хүн биеэ хэрхэн авч явах хаана хоргодох бусдад яаж туслах зэрэг ажлуудыг дадлагаар сургадаг иргэний хамгаалалтын сургуулийг 90 он хүртэл хийлгэдэг байлаа. Одоо үед ядаж хоргодох байр байгаа нь яамай даа. Ядаж тэдгээрийнхээ байршил хаягийг бичиж олон нийтэд таниулмаар юм даа

Avatar

Зочин 2022-03-21 64.119.22.122

асан юмаа хулгайлаад идээд байдаг тэнэг луйварчид вэ !!!!!!!ёстой ардуудийн өвчин зовлонгоор жаргал хийсэн Төр засагаа луйвардахаа болиоч эээ!!!!!!!!@

Avatar

Зочин 2022-03-21 192.82.78.97

Sarangerel hatan ijiigees asuu ol ulsin umchid burtge hadgal

Avatar

Зочин 2022-03-21 103.212.119.122

САрааг Сэгсэр

Avatar

Зочин 2022-03-21 64.119.25.30

Улсад орсон бол данс тооцоотой үл хөдлөх хөрөнгө болоод байж байгаа хэрэгтэй үeд нь гаргаж ашиглах биз хариуцсан няравтай нь уулзаж зөв хадгалж хамгаалж баына уу шалгахгүй юу асeмын хурлын үeийнх шиг өмч эзэнгүйдэх ёсгүй

Avatar

Зочин 2022-03-21 192.82.93.15

Гатан ижий чинь идчихсэн

Avatar

иргэн 2022-03-21 192.82.76.109

Сарангэрэлээс нэхэх хэрэгтэй,

Avatar

Зочин 2022-03-21 66.181.161.112

мөнгийг хуваагаад идчихсэн болоод харуулах ч үгүй байрлуулсан барисан юм байхгүй байгаа биздээ тэр луйварчин сарангэрэл авгайгаас нэхэх ёстой шүү

Avatar

Зочин 2022-03-21 203.98.76.103

Учрыг нь мэдэхгүй байж урьдчилж сэвэхээ больчихоо. Наадах чэн ОБЕГ өөрөө олон улсын төслөөр оруулж ирсэн хээрийн эмнэлэг. Орж ирэх нь ковидтой давхацсан учраас л болохгүй бол тусгаарлалт авна гэж үзүүлсэн. Түүнээс газар хөдлөлт, бүх нийтийг хамарсан гамшиг ослын үед түр дэлгэж, анхны тусламж үзүүлэх зориулалттай эмнэлэг. Ийм эмнэлэг бэлэн байж байх ёстой. Энгийн үед ашиглах албагүй.

Avatar

Уншигч 2022-03-21 103.212.118.78

Байгаа л гэж найдахаас, 3 сарын 24 ний гамшгийн дохио цугларалтаар ядаж нэг барааг нь харчих хэрэгтэй, иж бүрдэлийг нь нэг бүрчлэн шалгах хэрэгтэй, эмчилгээний тоног төхөөрөмжүүд нь хувийн эмнэлэг рүү явчихаагүй байгаа даа, бүрэн эрхт улс байна уг нь нэг ийм иж бүрэн зүйлтэй байхад зүгээр л юм, хэзээ нэг цагт хэрэглэх л байлгүй, чадахгүй зардал ихтэй юм бол дайнтай байгаа Украйн улсад хандивлачихаач ээ. Нэр цэвэр юм.

Avatar

Зочин 2022-03-21 64.119.21.241

Фотошоп хийж зургийг нь тавьчихаад оруулж ирэлгүй мөнгийг нь идчихсэн юм биш үү. Эс бөгөөд үзүүлж харуулмаар эсхүл хулгай авчихсан бол илрүүлэх арга хэмжээ авмаар юм

Avatar

Oogii 2022-03-21 202.126.89.243

Памбайсан хиймэл нүүртэй сэтгүүлч авгай л аваа биз. Саад бсан хүн чинь.

Avatar

Зочин 2022-03-21 122.201.24.135

Манай хүнд гарууд нэг нэгээр нь хуваагаад зуслан дээрээ аваачаад хадгалчихсан байх даа

Avatar

юмчин 2022-03-21 139.5.216.42

сарангэрэл нямхүү хоёр аваад хятад руу гаргачихавдаа.та нар мэдээгүй юмуу.а.т.газар мэдэж байгаа байлгүйдээ

Avatar

Зочин 2022-03-21 192.82.90.93

Neeree alga boltson ym uu

Avatar

Зочин 2022-03-21 192.82.75.97

Сарангэрэл мэднэ.

Avatar

Ази.... 2022-03-21 202.126.88.226

АЗИ тивийн улс орнууд Хий дэмий олон тооны Техник, Технологиуд, Бараа материал., Хүн Амын хэт их өсөлт ба төрөлт, Том том Барилга Байшин, Үл хөдлөхийн Төслүүд, Шинэ хот, Хувцас загвар..гэх мэт дэмий олон зүйлсэд Мөнгө, Цаг, Хөдөлмөрийг Замбраагүй Зарцуулах хирнээ Нийтээрээ шахуу Ядуу буурай амьдарч, Ажил, Амьдрал нь Чанаргүй, Байгаль Орчин нь Доройтсон, Эдийн засаг нь Өсөлтгүй байдаг.

Avatar

ЕВРОП 2022-03-21 202.126.88.226

Олон Хүмүүс гадаадаар явж үзээд “ЕВРОП ТИВД АЖИЛ, АМЬДРАЛ НЬ НЭГЭН ХЭВИЙН УЙТГАРТАЙ, ЦАГ ХУГАЦАА МАШ УДААН, ЯВДАГ”, ХАРИН, ЭСРЭГЭЭРЭЭ “АЗИ ТИВД ЦАГ ХУРДАН ӨНГӨРДӨГ, ӨНГӨ АЛАГЛАСАН, АЖИЛ АМЬДРАЛ НЬ ТҮРГЭН ХЭМНЭЛТЭЙ, ХҮН АМЬТАД ОВОЛЗСОН САЙХАН..” гэх мэтээр ярьдаг, Гэхдээ Амьдралын Чанар, Байгаль Орчины Цэвэр, Аюулгүй Байдал, Эдийн Засгийн Өсөлт, Дэд бүтэц, Тогтвортой Байдал зэрэг олон талаараа ЕВРОП, АМЕРИК ХОЁР Л ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ. Учир нь Европууд Мөнгийг ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛД Л ЗАРДАГ.

Avatar

Иргэг 2022-03-21 103.229.122.75

тэр ЕС гэх бацаан хариулаач

Avatar

Зочин 2022-03-21 192.82.64.158

Хулгайчуудаа эмнэлэг гаргаж өг хөөе. Байгаа бол үзий харъя хаана байна.Төрийн хулгайчууд нэрээ бүр үнэн өлөн хүүрнүүд юмаа юу ч үлдээхгүй хуу хулгайлж байх санаатай шүү .

Avatar

Зочин 2022-03-21 103.229.123.93

Darga nar ni huivaldaad huvaagaad tsohichihson uur haachihav dee

Avatar

иргэн 2022-03-21 202.21.109.35

ТЭР нэг Ууганбаяр гэсэн ДАЛДАГНУУР нөхрийг шалгах хэрэгтэй……Онцгой байдлын Ууранбаяр гэсэн далдагнуур …долигнуурыг л шалгахад ..ЯАСАН нь ил болно оо…..

Avatar

nhk 2022-03-21 64.119.25.148

Badral medej bg

Avatar

мгл 2022-03-21 192.82.69.236

сиимхии болгоноор л хулгай хииж явдаг намчид хувааж хусчихаад,одоо гаргаж огч чадахгуй алиигаа алдаж байгаа биз!
хээриин эмнэлэгээ иргэд хоер жил нэхлээ,ман эмя таг сууж голиисоор!!!!

Avatar

Зочин 2022-03-21 192.82.87.99

Гатан эжий ч гэх шиг чавганц нэг тийш нь болгочихоо биз. Ковидоор хамгийн их баяжсан хөрөнгөжсөн юм гэнэ билээ. МАН АРАЙ ДЭНДҮҮ ЭР ЭМ ГЭХГҮЙ ДЭЛ СУЛ БОЛГОНЫГ БУРУУ ГАРААР ОРУУЛЧИХ ЮМ. ХУУЛИАР ХҮРТЭЛ ХУЛГАЙ ХИЙНЭ

Avatar

Зочин 2022-03-21 202.131.238.114

nogoo yashka avgai huuk hoyor l tsuslaa biz. unen chuluun zurhtei humuus yumaa neeree. zovlon deer yaaj ingej mongo hiij chaddag bnaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж