Одон медаль, хэргэм цолыг хязгаарлах хуулийн төсөл санаачилжээ

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

Одон медаль, хэргэм цолыг хязгаарлах хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд одон медалийг хавтайгуулж тараахгүй байх хуулийн төслийг санаачилжээ. Тэрбээр цахим хуудастаа “Одон медаль, хэргэм цолыг хязгаарлах хуулийн төсөл боловсруулж байна. Саналаа @Mongol_huu дм ээр хүргүүлнэ үү. Энэ хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байна. Цэрэг, хүчний байгууллагын цолыг хэвээр үлдээн, шагналыг цөөлж чанаржуулахаар (олговол мөнгө дагалдуулах) тусгаж байгаа” гэжээ.

Эргэн сануулахад тэрбээр энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт үргэлжилж, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад анхаарал хандуулж байгаа талаар мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж