"NATO"-гийн сургуулилалтын үеэр америк 4 цэрэг амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

"NATO"-гийн сургуулилалтын үеэр америк 4 цэрэг амь үрэгджээ

"NATO"-гийн сургуулилалтын үеэр америк 4 цэрэг амь үрэгджээ

ОХУ-аас Украинд дайн эхлүүлсэнтэй зэрэгцэн Умард Атлантын цэргийн эвсэл буюу "NATO"-гоос хагас сарын турш үргэлжлэх цэргийн сургуулилалтыг Норвегид эхлүүлсэн.

Өргөн хэмжээний цэргийн сургуулилалтын үеэр "Osprey" нисэх онгоц осолдсноос АНУ-ын тэнгисийн цэргийн дөрвөн алба хаагч амь үрэгджээ. Норвегийн ерөнхий сайдын мэдээлснээр осол Баасан гаригт болсон ба мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Тухайн үед цэргийн сургуулилалт болж байгаа газрын орчимд цаг агаар муу байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

"Хүйтэн хариу цохилт" нэртэй цэргийн сургуулилалтад 27 орны 30 мянга гаруй цэрэг, байлдааны 220 нисэх онгоц, 50 хөлөг онгоц  хэрэгсэл оролцож буй. Түүнчлэн тус цэргийн сургуулилалтад "NATO"-гийн гишүүн бус Финлянд, Швед улсууд оролцож эхэлсэн байна. Цэргийн сургуулилалт гуравдугаар сарын 14-нд эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 1-нд дуусна.

Норвеги нь ОХУ-тай газраар хиллэдэг орон.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
7
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж