Монголбанкны ам ажил зөрөв

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

Монголбанкны ам ажил зөрөв

Монголбанкны ам ажил зөрөв

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч Баасан /2022.03.18/ гаригт ээлжит бусаар хуралдаж цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. Тухайлбал, ОХУ, Украины дайнаас үүдэн эдийн засагт сөрөг нөлөөлөл үүсч байгаа тул эдийн засгийг сэргээх чиглэлд Засгийн газар, УИХ хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан билээ.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар, Монголбанк шуурхай ажиллах хэрэгтэй байна. Тиймээс УИХ, Засгийн газраас ажлын хэсэг яаралтай гарган ажиллах хэрэгтэй гэдэг шийдлийг бүлгээс гаргасан.Валютын ханш өсөх магадлал бий болж, бараа бүтээгдэхүүний олдоц буурч, инфляци өсөх хандлагатай байна. Тиймээс бүх ажлыг том зургаар нь авч үзэх шаардлагатайг бүлэг ярилцсан” гэсэн мэдээлийг өгсөн юм. Харин хөшигний цаана Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг загинаж, ам.долларын ханшийн өсөлт болон валютын нөөц буурч байгаа асуудлаар дуудаж загинасан сурагтай.

Мөн арилжааны банкууд гадагшаа төлбөр тооцоо хийхэд хязгаарлалт тогтоож ам.доллар олгохгүй байгаа талаар иргэдээс шүүмжлэл гарсан.  Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Хэлтсийн захирал П.Мөнхбаяр “Монголбанк  Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиар банкны дотоодын үйл ажиллагаанд оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар валют өгсөн ч хязгаарлалт тогтоох чиглэл байдаггүй гэсэн үг. Арилжааны банкууд харилцагчидтайгаа өөрсдөө арилжаагаа хийдэг. Үүний тухайд сүүлийн үед иргэдийн зүгээс гомдол тасрахгүй байна. Энэ нь валют зарахгүй лимит тогтоосныг  нь Монголбанк хязгаарлалт тогтоолоо гэдэг. Монголбанк валютын арилжаанд лимит тогтоодоггүй. Банкууд харилцагч нартаа олгох валютын лимит тогтоох нь өөрсдийнх нь дотоод асуудал. Иймд Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулга өгнө” гэдгийг хэллээ.

Угтаа бол Монголбанк ам.долларын  ханшийн өсөлт, валютын нөөцөд зохицуулалт хийх үүрэгтэй. Гэтэл бодит байдал дээр тэдний ам ажил зөрж ам.долларын ханш өмнөх долоо хоногт харьцуулахад  50 төгрөгөөр нэмэгдэж, арилжааны банкуудад ам.долларын нөөц буураад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж