Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 39 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 21 тохиолдол нь нийслэл Улаанбаатарт, 18 нь хөдөө орон нутагт илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар 573 хүн цар тахлын халдвараар хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 68 хүний биеийн байдал хүнд, 14 хүн нэн хүнд байна. Түүнчлэн Covid-19-ийн халдвараар өвдсөн 102 хүүхэд, 26 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна.
Сайн мэдээ нь өнгөрсөн хоногт цар тахлын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй. Ингэснээр сүүлийн 10 хоногт Монгол Улсын хэмжээнд covid-19 халдварын нас баралт бүртгэгдсэнгүй.
Холбоотой мэдээ