НҮБ: Украинд 900 орчим энгийн иргэн амь үрэгдсэн

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

НҮБ: Украинд 900 орчим энгийн иргэн амь үрэгдсэн

НҮБ: Украинд 900 орчим энгийн иргэн амь үрэгдсэн

ОХУ-ын цэргийн дайралт Украинд эхэлснээс хойш 900 орчим энгийн иргэн амь үрэгдсэн гэх тооцоолол гарсан ч бодит байдал дээр үүнээс олон хүн амь эрсэдсэн байх магадлалтай гэж Нэгдсэн үндэстний байгууллагаас /НҮБ/ мэдээллээ. НҮБ-ын хүний эрхийн байгууллагаас мэдээлснээр өчигдрийн байдлаар Украинд хоёрдугаар сарын 24-нөөс  хойш 847 энгийн иргэн амь үрэгджээ. Үүний 155 нь эрэгтэй 119 нь эмэгтэй, 21 хүү, долоон охин бүртгэгдсэн бол хүйсийг нь тодорхойлох боломжгүй 509 хүн, 36 хүүхэд байна.

Үүний зэрэгцээ дайн эхэлснээс хойш 1399 энгийн иргэн Украинд гэмтэж бэртсэнийг НҮБ онцолжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын мэдээлснээр сүүлийн өдрүүдэд Украинд тулаан ширүүн үргэлжилж буй хот, тосгодоос албаны тоон мэдээлэл ирэх нь удааширч, саатах болсон аж. Тухайлбал, Донецк мужийн Мариуполь, Волноваха хотууд, Харьков мужийн Изюм хот, Луганск мужийн Сьеверодонецк, Рубижне хотууд, Сумськой мужийн Тростянець хотод сүүлийн хэдэн өдөрт олон тооны энгийн иргэн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байгаа ч албан ёсны тоон мэдээлэл гараагүй байгаа аж.

Украины засгийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ, дайнд 1300 орчим цэрэг амь үрэгдсэн гэдгийг онцолсон. Харин өнөөдөр цацагдсан Украины батлан хамгаалахын сайдын мэдээллээр Оросын 1400 гаруй цэрэг дайнд амь эрсэдсэн байна.

Украинд дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй дайнаас үүдэн тус улсын 3.3 сая гаруй иргэн дүрвэжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж