Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсголыг товлов

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсголыг товлов

Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсголыг товлов

Хөгжлийн банктай холбоотой ерөнхий хяналтын сонсголыг энэ сард хийхээр болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрөгч хоёрдугаар сарын 22-нд Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг, чиглэлийг албаныханд өгсөн билээ. Тэрбээр “Энэхүү арга хэмжээний үр дүнд хэн, хэчнээн хэмжээний хөрөнгийг, ямар зорилгоор, хэрхэн авсан нь олон нийтэд ил тод болох ёстой” гэдгийг хаврын чуулганы нээлтийн үеэр онцолсон.

Иймд, Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт зохион байгуулна.

Эргэн сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 20-ноос гуравдугаар сарын 14-ний хооронд  нийт  104,420,842,294 /нэг зуун дөрвөн тэрбум дөрвөн зуун хорин сая найман зуун дөчин хоёр мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж