Лукашенко Путиныг "галзуураагүй" гэв

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

Лукашенко Путиныг "галзуураагүй" гэв

Лукашенко Путиныг "галзуураагүй" гэв

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Японы TBS телевизэд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын тэргүүн Владимир Путиныг бүрэн эрүүл саруул ухаантай байгаа гэдгийг баталжээ. Тэрбээр "Хэрэв та нар ерөнхийлөгч Путиныг биеийн байдал нь муу байгаа, эсвэл түүнд ямар нэгэн зүйл болсон гэж бодож байвал тэр цоо эрүүл байгаа. Барууныхан та нар энэ тэнэг хийсвэр бодлоо толгойноосоо авч хая. Тэр ухаан санаа, бие бялдарын хувьд ч цоо эрүүл байгаа. Тэр бол тамирчин хүн" гэж ярьсан байна.

Лукашенко хэлэхдээ, өдгөө Путины хүч суларсан ч түүнийгээ хэрэгжүүлэх бүрэн чадвартай байгаа хэмээжээ.

Москвагаас Украинд цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор түрэмгийлэл эхлүүлэхийн өмнө өнгөрсөн нэгдүгээр сард Беларусь нь ОХУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтыг хийсэн. Тухайн үед Лукашенко ОХУ, Беларусийн аль нэг нь дайралтад өртвөл дайтахаа амлаж байсан. ОХУ-ын дайралт өдгөө дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна. Харин Беларусийн ерөнхийлөгч Лукашенко нь ард түмний эсэргүүцлийг хүчээр дарсныхаа хариуд АНУ, Европын холбооны хоригт орсон юм.

ЭХ СУРВАЛЖ: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
11
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж