Хүнсний ногоо тариаланчдад 50 тэрбумын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

Хүнсний ногоо тариаланчдад 50 тэрбумын зээл олгоно

Хүнсний ногоо тариаланчдад 50 тэрбумын зээл олгоно

Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийн зээл  олгохоор  Засгийн газраас шийдвэрлэсэн. Тухайлбал, 2022 онд хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төрлийг нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалалтад тусад нь 50 тэрбум төгрөгийн зээл олгоно.  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг дараах байдлаар олгох юм.

  • Ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150 тэрбум төгрөгийг  хоёр жилийн хугацаатай,
  • Газар тариалан, хаврын тариалалтад 100 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
  • Төмс, хүнсний ногооны тариалалтад 50 тэрбум төгрөгийг хоёр жилийн хугацаатай,
  • Ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25 тэрбум төгрөгийг хоёр  жилийн хугацаатай,
  • Арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15 тэрбум төгрөгийг хоёр  жилийн хугацаатай,
  • Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкаар тус тус олгоно.

Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж