Эрүүл мэндийн төвүүд уртгасан цагаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.03.20-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн төвүүд уртгасан цагаар ажиллаж байна

Эрүүл мэндийн төвүүд уртгасан цагаар ажиллаж байна

Эрүүл мэндийн төвүүд уртгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт өндөр, бага насны хүүхдийн өвчлөл их байгаа тул эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийг уртасгаад байна.

Тухайлбал, Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 755 орыг нэмэлтээр дэлгэжээ. Мөн бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан энэ сарын 11-нээс ирэх сарын 1-ныг хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв бямба гаригт 10:00-17:00 цагт, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гаригт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Сүүлийн үед хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Жилд 52 долоо хоног байдаг. Томуугийн өвчлөл жилийн 25 орчим долоо хоногт үргэлжилж явдаг. Хамгийн их өвчлөлтэй жил нь 2019 он байсан. 2020 онд өвчлөл харицангуй бага байсан. Энэ нь тодорхой хязгаарлалт, хөл хорио хийснээр өвчлөлийг барих боломжтойг харуулж байгаа.
Энэ жил арван нэгдүгээр сараас томуу томуу төст өвчлөл ихсээд байна. 0-9 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байна. Манай улсад томуугийн дэгдэлтийг таван түвшинд хуваадаг. Идэвхжилтийн түвшинд зургаан  аймаг байна. Алаг цоог түвшинд 12 аймаг, аймгийн хэмжээний дэгдэлтийн түвшинд гурван аймаг байна.

Мөн  жилд 120-130 мянган хүүхэд томуу томуу төст өвчнөөр өвчилдөг. Энэ жилийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд менингококкоор өвчилж, харамсалтайгаар нэг хүүхэд нь амь насаа алдсан. Нэг хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа" гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж