Ардчилсан намын энэ удаагийн сонгууль тус намын цаашдын хувь заяа төдийгүй Монгол улсын ардчилалын хувь заяаг тодорхойлно хэмээх өндөр хүлээлт үүссэн гэж хэлж болно.
Сонгуулийн сунгаа эхлээд гурав хоног өдөр өнгөрч байна. Эл өдрүүдэд өрсөлдөгчид зүүн аймгуудаар тойрч яваа юм. Хэн ямар багтай ажиллаж байгаа нь ил болж байна. Намын жирийн гишүүд дэмжигчдийнхээ итгэл, сэтгэлийг татахад баг хамгаас чухал нөлөөтэй. Учир нь гурав тасарсан намын ард ямар лидерүүд багтаж дэмжиж байгаагаас тэр л дээ.
Тэгвэл нэр дэвшигч Ж.Батсуурийн баг ил болов . Түүний багт нэг нутгаас хөтлөлцөн гарсан Д.Ганибал гишүүн, түүнд өөрийн замаа тавьж өгсөн О.Цогтгэрэл гишүүн, тус намын залуу лидерүүд болох нэр төр, байр суурь өндөртэй Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар багтжээ. Улмаар түүний багт “чамгүй чанга залуучууд байна” хэмээн тодорхойлогдож байгаа аж.
Холбоотой мэдээ