НҮБ-аас жил бүр гаргадаг индексээр Финланд улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар шалгарчээ. Тус улс нь ийн тав дахь жилдээ хамгийн аз жаргалтай улсаар тодров. Дани улс хоёрдугаарт орсон бол Афганистан хамгийн аз жаргалгүй улс болжээ.
Энэхүү жагсаалтыг Оросын түрэмгийллээс өмнө гаргасан байна.
Дэлхийн аз жаргалын хүснэгтийг Баасан гаригт танилцуулсан байна. Эдийн засгийн уналттай нүүр тулсан Ливан улс нь 146 орноос сүүлийн хоёрт бичигдсэн байна. Харин Зимбабве доороосоо гуравт оржээ.
10 дахь жилдээ танилцуулж буй Дэлхийн аз жаргалын тайланг тухайн улсын иргэдийн аз жаргалын талаарх үнэлгээ, эдийн засаг, нийгмийн мэдээлэлд үндэслэн гаргасан байна. Түүнчлэн ДНБ, нийгмийн дэмжлэг, хувь хүний эрх чөлөө, авлигын түвшинг харгалзан үздэг.
Гурван жилийн дундаж мэдээлэлд үндэслэн аз жаргалын оноог тэгээс 10 хүртэлх оноогоор тогтоодог. Энэ жил ийнхүү Хойд Европ дахин тэргүүлж, Исланд, Швейцарь, Голланд зэрэг улсууд удааллаа. АНУ 16-д орж, Их Британийн өмнө оров. Франц 20 дугаарт орж анх удаа хамгийн өндөр үзүүллээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ