Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч өвчтөнөө зодсон хэрэг өчигдөр /2022.03.18/ гарчээ. Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газарт 22:40 цагт “Аймгийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн мэс заслын эмч Б нь согтуурсан үедээ намайг хэл амаар доромжлон цохиж, гар утас булааж эвдсэн” гэх мэдээлэл ирсэн байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Дашрамд дурдахад, өчигдөр улсын хэмжээнд 223 согтуу жолоочийг саатуулсан байна.
Холбоотой мэдээ